Мэдээний төрөл
99000800: 99087694 dugaariig zarna    :    :    88646411: ZAR 88720222 88730333 dugaar zarna une 50000 utas 88191915 88260666    99995210: 91629562 dugarig zarval avaxu? Unin sanala bicherei    88191915: Uniteliin 88720222 88730333 hos dugaap zapna une 50000    99006434: baganuurt 3 uruu bair zarna. 98612981    88045043: EREGTEI EMEGTEI ALTAN NUUHTAI SHUREN TOLGOITOI HASH, CHUNCHGNOROV HOOROG MASH HYAMD ZARNA    99060187: 2 nastai hvnd buuziin hj ogoh hvn bna uu 15000    96013638: 220 VOLTIIG 110 BOLGODOG 50 BOLON 300 WATTIN ADAPTAR ZARNA    
Big Bang - Tell Me Goodbye [клип + дуу]
Видео, клип

За ойрдоо та бүхэндээ видёо клип оруулсангүй их удчих шиг боллоо. Тэгвэл яг одоо Big Bang хамтлагын Tell Me Goodbye дууны клипыг маш чанартай HD хэлбэрээр хүргэж байгаадаа таатай байна. BIG BANG-хан маань MTV ээр хамгын түрүүнд удахгүй хийгдэж ажилуудынхаа тухай товчхон ярижээ.Үзэж сонирхвол: Tae yang:Миний SOLO ALBBUM энэ зургаан сард мөн намайг японоос ирэхийг хүлээж байгаа. TOP: миний тоголсон 「Into The Fire」гэх кино маань 6 сарын 17нд дэлэгцнээ гарна. Dae sung:Тиймээ.Миний хувьд бол DRAMA ийн зураг авалт одоо тун удахгүй эхэлнэ. G-dragon:Солонгос дахь album-даа маш завгүй шаргуу ажилаж байгаа. Seung-ri:Та бүгд мэдэж байгаа байх аа энэ ярилцлагаар хүн болгон өөрсдийн ганцаарчилсан ажилуудын талаар яриж байгааг. Миний хувьд гэх юм бол “19″-ийг олон нийтэд хүргэх юм. Энэ маань 29 нөөс хойш дэлэгцнээ гарж эхэлсэн байгаа гэж хариулцгаажээ.
"We are the world" 25 жилийн дараа дахин эгшиглэлээ
Видео, клип

Haiti хэмээх улс орон аймшигт газар хөдлөлтөнд нэрвэгдсэний улмаас Дэлхийн улс бүр хандив өргөж чадах бүх зүйлээ хийж байх үед Кино урлаг болон Хөгжмийн ертөнцийхөн ч чамгүй тусламж үзүүлж байгаа билээ.25 жилийн өмнө Usa, Africa хэмээн нэгдэлд зориулан дуулж байсан энэхүү агуу дуу нь 25 жилийн дараа нь дахин шинэ оддын хоолойгоор эгшигллээ.Энэхүү дууг бүтээлцэхэд Кино урлагийн алдарт жүжигчин Angelina Jolie болон бусад нэрт жүжигчид ихээхэн тус дэмжлэг үзүүлсэн байна.Ингээд та бүхэнд шинэ We are The world 2-ийг хүргэе. Дууны оригинал хувилбарыг хийсэн Richie болон продюсер Quincy Jones нар энэ удаад өмнө орсон дуучдаас хэнийг ч давтан оруулахгүй гэсэн шийдвэрт хүрч ганцхан Майкл Жексоны дурсгалд зориулан зөвхөн түүний видео дүрсийг ашиглан дууныхаа клипэнд оруулж, харин хоолойг нь дүү Жанет Жексон дуэт маягаар дуулжээ. Akon, Lil' Wayne хоёр өөрийн содон стиль, хоолойгоо оруулан дуулсан нь их шинэлэг байсан ба will.i.am, LL Cool J, Snoop Dogg, Busta Rhymes, Lil' Wayne, Swizz Beatz зэрэг хар реппер дуучид хэмнэлийг өөрчилж үглэж өөрсдийн болгон дуулсан нь бас маш шинэлэг болгосон байлаа.
52nd Annual Grammy Awards - Performances (Бичлэгүүд)
Видео, клип

АНУ-ын хөгжимийн бизнесийн дээд шагнал 52 дэх удаагийн Grammy ёслол болж өнгөрлөө. Миний хувьд шууд дамжуулах явцад нь үзэж чадсангүй. Ингээд үзэж чадаагүй залуусдаа зориулаад шилдэг бичлэгүүдээс сонирхуулж байгаадаа таатай байна. Нэг зүйлыг дуулгахад үнэхээр тасархай байна лээ шүү. Заавал үзээрэй найзуудаа... Мөн та бүхэндээ тун удахгүй фото зургуудыг хүргэх болно. Гэхдээ энэхүү видёог алгасалгүй заавал үзээрэй. It's Cool....
Турах хүсэлтэй хүн бүхэнд зориуллаа - Pump It Up
Видео, клип

Дэлхий нийтээр турах хvсэлтэй хvмvvс хэдэн арван сая байдаг юм байна. Тэгээд энэ хvсэл мєрєєдєл дээр нь бизнес хийдэг олон байгууллага, хувь хvн байдаг. Жишээ нь гэдэх янз бvрийн тураах эм бэлдмэл, апарат байдаг. Харин сvvлийн жилvvдэд хvмvvс эм бэлдмэл хvний бие мах бодид муугаар нєлєєлєх болжээ. Тэгээд "Pump It Up" фитнес хэмээх шинэ турах арга нээж олсон байна. Энэ арга нь турах дасгалуудыг бvжгийн хэмнэлд оруулан хvний биед ямар нэгэн сєрєг нєлєєгvйгээр хvслийг нь биелvvлэх явдал болжээ. Манай улсад Pump It Up фитнес орж ирсэн бєгєєд дэлгvvрт 29 000₮ єєр зарж байна лэ. Энэ DVD-г vзсэн чинь их сонирхолтой , турхаас гадна бvжиг сурах юм шиг байна лээ шvv.
Жавхлангийн оролцсон “Yнэн vv” ток шоу | Сенсаац!
Видео, клип

NTV телевизээр Ням гараг бvр гардаг "Vнэн vv" ток шоу нэвтрvvлэг гараад нилээд хугацаа болж байгаа. Уг шоу сvvлийн vед телевиз vзэгчдийн хамгийн их хvсэн хvлээж vздэг нэвтрvvлэг болсон бєгєєд оролцогчдоо маш мэдрэмжтэй сонгож, голыг нь олж асуултаа тавьж байгаа нь их сонирхолтой байдаг. Харин энэ удаа хєтлєгч маань зочноор МУГЖ С.Жавхланг сонгосон нь олон хvнийг анхаарлыг татсан бєгєєд энэ дугаар одоо Монголд нилээд сенсаац тариад байна. Учир нь зохиолын дууны хаан хvv гэж олонд хvндлэгддэг гавъяат маань сvvлийн vед уран бvтээл бус улс тєр ярьж, бvvр сонгуульд єрсєлдєєд авсан нь хvмvvст нээх их таалагдаагvй. Гол нь тvvний яриад бичээд байгаа зvйлvvд нь тvvнийг vнэлэх vнэлэмжийг бууруулж, дуугаа дуулаад явж байхгvй дээ гэсэн нийгэмд уур амьсгал vvсээд байна. Магадгvй энэ нь шоуны зочноор урих шалтгаан ч болсон байж болох. За за олон зvйл нуршаад яахав нэвтрvvлгээ vзээд санал бодлоо бичнэ биз дээ.
Mongolian Beauties #5 [Онлайнаар үзэх]
Видео, клип

Эрчvvд бидний хайрыг булааж, эх орныхоо онгон талд ургасан, хээрийн хээнцэр цэцэгс шиг омог бардам оршин буй бvсгvйчvvдийг минь шингээсэн "Mongolian Beauties #5 " цувралын шинэ дугаарыг танилцуулахад бэлэн болжээ. Энэхүү дугаарын хувьд зургийн тоо бага боловч чанарын хувьд сайн болсон байна. Харин одоо хамтаддаа харц булаасан охидын, шинэхэн зургуудыг сонирхотлой видёо болгосныг хүлээн авцгаая.
Tae Yang - Where U At | Video + Mp3
Видео, клип

Tae Yang-ий мань шинэ дуу болох “Чи хаана байгаа юм бэ?” буюу “Where u At” дуу мөн клип нь гарсан байна. Tae Yang өөрийнхөө 2 дахь соло уран бүтээлээр жил 5 сарын дараа дахиад гарч ирж байгаа бөгөөд дууны нь үг утга нь өмнө нь хэзээ ч найз охинтой байж үзээгй 22 настай Tae Yang мань найз охино хайж байгаагаар бичигджээ. Энэ дууг нь ер нь digital single –ийг нь та бүхний сайн мэдэх Teddy зохиожээ. Түүний Where u at дууны клип нь 15нд гарсан байна. YG Entertainment мэдэгдэхдээ Түүний клип гарсаны дараа түүний бүрэн хэмжээний цомог гарна мөн энэ дуугаараа perf хийх нь тодорхой биш байгаа хэмээн зарласан байна. За залуусаа клипээ онлайнаар үзэж хэрэв таалагдвал дуу болон клипыг хамт татаад аваарай.
Lady Gaga - Paparazzi | DVDRip
Видео, клип

Дуучин Lady Gaga-н шинэ видео клип нь тvvний хит дуунуудын нэг болох Paparazzi дууны клип бєгєєд тус дуу нь дебьют цомог "The Fame"-д нь багтсан 3 дахь сингл болж байгаа юм байна. "Paparazzi" сингл альбум нь 2009 оны 7-р сарын 6-аас эхлэн худалдаанд гарч эхлэх ба энэхvv дуу нь Australian Singles Chart, Canadian Hot 100, Eurochart Hot 100 Singles зэрэг олон чартуудад дээгvvр байр эзэлж байгаа ажээ. Ингээд хэрэглэгчидээ дуучин Lady Gaga-н Paparazzi дууны клипийг хvргэж байна.
Би чамд хайртай 2 (Video online watch)
Видео, клип

Монголын залуусыг байлдан дагуулж байсан томоогүй хайрын түүх цааш үргэлжилж өнөө үед ирээд байна. “Би чамд хайртай” киноны баатруудын хувь заяа 25 жилийн дараа хэрхэн эргэж, тэдний хүүхдүүд ээдрээт хувь тавилангаа хэрхэн сөрөн тэмцэж байгаа тухай гардаг. Уянгын драм хэлбэрээр бүтээгдсэн “Би чамд хайртай-2” кинонд мөрөөдөлдөө хүрэх гэж тэмүүлсэн залуусын хайр дурлал, нөхөрлөл, аз сорьсон алхам, 25 жилийн өмнө хагацсан залуус өдгөө сэтгэлд хурсан гомдлоо тайлсан тухай өгүүлэх ажээ. Одоо та бүхэндээ энэ киноны хоёр клипыг шууд үзэхээр хүргэж байна.
Mongolian Beauties #4 [Онлайнаар үзэх]
Видео, клип

Сэмэрхий туузаа дэрвүүлэн гүйдэг байсан охин насны минь дурсамж ард үлдэж, шүлэг шиг уруултай, шүүдэр шиг харцтай бүсгүй болжээ би... харин намайг одоо хүүхэд биш, бүсгүй хүн гэдгийг минь битгий мартаарай. Ингээд гил хар хөмсөгтэй, гэгэлгэн дууны аянд гэгэлзэж яваа "Mongolian Beauties" цувралын шинэ дугаарыг танилцуулахад бэлэн болжээ. Энэхүү дугаарын хувьд зургийн тоо бага боловч чанарын хувьд сайн болсон байна. Харин одоо хамтаддаа харц булаасан охидын, шинэхэн зургуудыг сонирхотлой видёо болгосныг хүлээн авцгаая.
Naruto shipuuden 127-128 | Жираяагийн Нинжагийн замнал
Видео, клип

Залуус дүү нарын маань үзэх дуртай уран сайханы хүүхэлдэй болох Naruto shipuuden 127-128 | Жираяагийн Нинжагийн замнал-г толилуулж байгаадаа таатай байна. Мэдээж бичлэгын хувьд өндөр бас Sub Title-тэй байгаа. Би Upload сая хийгээд татаж авхад миний хурд 700kb - 1700kb хооронд татаж дуусгалаа. Харин таны хурд хэдээр татах бол ямарч байсан татаж болж байгаа шүү. Нэг юм нэмээд хэлхэд дэлхийн хамгын шилдэг вэб хөтөч болох Mozilla Firefox-оор татаарай. За залуус дүү нартаа хүүхэлдэйгээ татаж аваад шимтэн үзээрэй гэж хэлэх байна даа. Шууд татаж авахаас гадна энэхүү shipuuden-г Монгол орчуугатайгаар та бүхэндээ хүргэж байгаадаа туйлын их баяртай байна. За ингээд линк устахаас өмнө хурдан татаад аваарай залуусаа.
Хуудас 1 ын 140 1 2 3 4 > >>
SMS зар сурталчилгаа

155021

155021

155021

Search
  • Та манай [ SMS зар булан ] -р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
  • Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү.
  • Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
    MBE.mn SMS - Операторын ханш
  • Нэвтрэх хэсэг
    Хэрэглэгчийн нэр

    Нууц үг



    Гишүүнээр элсээгүй юу? [ Бүртгүүлэх ] [ Нууц үгээ мартсан ]

    Танд хэрэгтэй мэдээлэл


    Форумын сүүлчийн бичлэгүүд
    Бичлэг
    Hi
    Оруулсан: ulzi99 | 19-08-2010 18:16
    Миний хамгын их...
    Оруулсан: boomer_ccb | 03-07-2010 16:15
    Кино бол,,,,,,,,
    Оруулсан: EnHuuSH | 23-05-2010 09:22
    forumiin ohidiin chatlah oroo yu hussenere
    Оруулсан: nega_boy | 05-05-2010 01:14
    Шинэ гадаад дууг эндээс татаарай.
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:13
    Энxрий xайрт Монгол орон минь
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:06
    Manai zaluusiin songolt
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:51
    Hair urgelj gegeen bh estoi yu
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:43
    Аюулгүй интернэт хөтөч
    MBE.mn - Mozilla Firefox
    Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал болгож байна.

    |
    Мэссэнжерт нуугдсаныг шалгах уу!
    MBE.mn - Invisible
    Хайлт хийх


    Цаг агаар
    Шинээр нэмэгдсэн мэдээлэл