|
|
| Одон орон судлаачид “Аватар”-ыг зөгнөлт кино гэж үзэхгүй байна |
 
"Альфа Центавр” одны ордонд цэнхэр биетэй уугуул иргэд бүхий Пандора гариг үнэхээр байх боломжтой гэнэ- Жеймс Камерон “Аватар” киноныхоо зохиолыг 15 жилийн өмнө бичсэн. Тухайн үед Альфа Центавр одны ордод амьдрал байж болох талаар анх зөгнөжээ. Энэхүү одны орд дэлхийгээс дөрөв гаруй гэрлийн жилийн зайд оршдог. Үүнээс гадна зохиогч яагаад ч юм киноныхоо үйл явдлыг дэлхий шиг бие даасан гариг дээр биш, манай Санчир, Бархасбадьтай адилхан Полифема гэгч хийн аварга гаригийн дагуул Пандора дээр өрнүүлсэн. |
|
| 2012 (2009) | 700MB - DVDRip + Subtitle |
 
“Эрх чөлөөний өдөр” /Independence Day/ киногоор анх танигдаж байсан найруулагч Роланд Эммерич /Roland Emmerich/ кино урлагийн салбарт бас нэгэн доргилт хийсэн нь 200 гаруй сая долларын өртөгтэйгөөр бүтсэн 2 цаг 30 минутын турш үргэлжлэх ертөнцийн төсгөлийн өдрийн тухай өгүүлэх “2012” кино дэлхийн 105 оронд зэрэг нээлтээ хийсэн даруйдаа 225 сая ам.долларын орлогыг олсон байна. Sony pictures компаний ерөнхийлөгч Рори Брюер: “Яг л дэлхий хөдөлж байгаа юм шиг сэтгэгдэл төрлөө. Танхим дүүрэн үзэгчид киноны турш гарах гайхамшигтай дүрслэл, зураглалуудыг хараад үнэхээр уулга алдаж байсан шүү. Орчин үеийн кино урлагийн салбар ямар түвшинд хөгжсөн болохыг бодитойгоор харуулж чадлаа” хэмээн “2012” киног үзээд төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцсан байна. Хэрэв та уг киног үзэж амжаагүй бол заавал үзээрэй гэж зөвлөхын хажуугаар манай сайт та бүхэндээ бичлэгын өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. |
|
| Тэнгис кино театрт гарч буй кино - Мөрөөдлийн баг (2009) |
 
Тэнгэрт дүүлэхийг хүсэх Мөрөөдлийн багынхан 1996 оны Өвлийн Олимпын Уулын цанын үсрэлтийн төрөлд анх удаа БНСУ-ын баг оролцохоор болж, багыг өсвөр насны цанын дасгалжуулагч Пан бүрдүүлэхээр болов. Бүтэл муутайхан дасгалжуулагч маань удтал хайсны эцэст сайхан амьдралыг мөрөөдөг хэдий ч түүнийхээ төлөө гараа ч хөдөлгөдөггүй, дүрсгүй бас нилээд хүнд гаруудаас бүрдсэн нэгэн багыг бүрдүүлнэ. Тэд үнэндээ цанаар гулган зугаацаж байснаас биш уулнаас цанаар үсрэн буух талаар анхны ч мэдэгдэхүүнгүй бөгөөд тэднийг өөр өөрсдийнх нь амьдралд тохиолдсон асуудлууд багт орох шалтгаан болж байлаа. Зүгээр л гулгах биш тэнгэрт дүүлэн нисэх нь хичнээн хэцүү бас хичнээн сайхан байх бол. Улсаа төлөөлөн Олимпид оролцох Мөрөөдлийн багынхан танд инээд хөөр, баяр баясгалан, сэтгэл догдлуулсан аз жаргалтай мөчүүдийг бэлэглэх болно. |
|
 
Columbia Pictures-ын бvтээл "Zombieland" хэмээх энэхvv аймшигт инээдмийн сэдэвт кино АНУ, Канад улсуудад 2009 оны 10-р сарын 2-ны єдєр нээлтээ хийжээ. Тус кинонд гарах зомби нарын дайралтаас амьд vлдэгсдийн дvрд Woody Harrelson, Jesse Eisenberg, Emma Stone, Abigail Breslin нар тоглосон юм байна. Уг кинонд дэлхийг эзэгнэчихээд байгаа зомби нарын дайралтаас амьд vлдэхээр тэмцэх хоёр залуугийн тухай єгvvлэх энэ киноны гол дvр Columbus бол зомби нарт идvvлэхээс айж байгаа бол чиний айдас чинь чамайг амьд vлдээж чадах болно гэж vздэг нэгэн. Харин Tallahassee бол Аляск мужийн хvv. Тэр хоёр Wichita, Little Rock гэсэн хоёр бvсгvйтэй хvчээ нэгтгэн зомби нарын эсрэг хvн болон зомби нарын хэн нь амьд vлдэхийг шийдвэрлэхээр тэмцэнэ. За тэгээд киногоо татаж аваад тухлан сууж үзээрэй. |
|
| Micheal Jackson - This is it | DVDRip |
 
Єнгєрєгч зун дэлхий дахиныг гvнээ эмгэнvvлэн одсон алдарт дуучин, попын хаан Michael Jackson нас барахынхаа ємнє "This Is It" нэртэй, хагас жил гаруй хугацаанд vргэлжлэх 50 удаагийн тоглолт хийхээр зэхэж байсан тєдийгvй тэрхvv тоглолтынх нь билет асар богино хугацаанд зарагдаж дууссаныг та сайн санаж байгаа бизээ. Алдарт дуучин, уран бүтээлч Майкл Жексоны Лондон хотноо болох байсан тоглолтын бэлтгэл ажлын үед хийгдсэн бичлэгүүдийг ашиглан бүрэн хэмжээний баримтат кино бүтээх эрхийг Sony pictures кино компани 60 сая америк доллараар авч дэлгэцийн бүтээл болгосон нь олон зуун мянган шүтэн бишрэгч нар нь агуу дуучныг дахин дурсах боломжыг олгоод байна. Ингээд та бүхэндээ зариулаад бичлэгын өндөр санартайгаар манай Монгол сэрвэрээс татаж авахыг санал болгож байна. За тэгээд киногоо татаж аваад тухлан сууж үзээрэй. |
|
 
2009 оны 09 сарын 25-нд нээлтээ хийсэн Pandorum хэмээх онц сонирхолтой аймшгийн киног тvргэн шуурхай нийтэлж байгаадаа таатай байна. Уг киног Германы найруулагч Christian Alvart найруулан бvтээсэн бол Travis Milloy зохиолыг нь бичиж найруулсан байна. Харин гол дvрд нь бидний сайн танил Dennis Quaid болон Ben Foster, Antje Traue зэрэг жvжигчид тоглосон байна. Ингээд гараад удаагvй байгаа ч дэлхий дахиныг шуугиулж чадаж байгаа уг киног таалан сонирхоно уу. Киноны тухайд гэвэл: Нэгэн үл таних хөлөг дээр багын гишүүд ой санамжаа алдсанаар сэрдэг ба тэд өөрсдийн хэн болох ямар даалгавартай байгаагаа ч үл мэднэ. Тэд аажмаар хөлгийн төв хэсэгрүү нэвтэрж эхлэх ба бага багаар аймшигт нууцууд дэлгэгдэж тэднийг шоконд оруулах болно. Тэд амьд үлдэхийн тулд өөрсдийхөө төсөөлөөч үгүй тийм их хүч чадлыг гаргах ёстой... |
|
| ЖЕННИФЕРИЙН ЦОГЦОС /JENNIFER’S BODY/ - 2009 |
 
Оскарын шагналт Диабло Коди /Diablo Cody/-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн учир энэхүү бүтээл маань аймшиг, триллер төрлийн кино сонирхогчидын хүлээлтийг бий болгож чадсан билээ. Киноны гол үйл явдал ахлан ангийн сургуулийн сурагчидын дунд бусдаас царай зүс, хувцаслалт, хэл яриагаараа үргэлж ялгарч бусдыг манлайлагч байдаг Женнифер /Меган Фокс/ тамын хараал хүрсний улмаас хүний мах идэгч аймшигт нэгэн болж хувирна. Хайр дурлал, адал явдал, инээдмийн гэсэн нэгэн хэв маягийн киногоор дүүрэн байсан 2009 оны кино календарын сүүлийн улирал болсон энэ намрын сонголтонд тань MBE.mn сайтын хамт олноос Холливудын ертөнцөд шинэ өнгө аясаараа ялгарч чадсан мөн нээлтээ хийсэн өдрөөсөө эхлэн орлогоороо тэргүүлэгч киноны жагсаалтад нэлээдгүй явсан бүтээлийг та бүхэнд санал болгож байна. Заавал татаад үзээрэй залуусаа... |
|
 
АНУ-ын Юта мужид жил бvр болдог Sundance Film Festival дээр анхлан энэ оны 1-р сарын 23-нд дэлгэцэнд гарсан "Moon" хэмээх шинжлэх ухааны сэдэвтэй, онц сонирхолтой уран сайхны кино нь гурван жилийн хугацаанд саран дээр ганцаараа ажиллаж байгаа нэгэн залуугийн тухай єгvvлнэ. Сарны аялагч, ажилчин залуугийн дvрийг америкийн жvжигчин Sam Rockwell бvтээж, тvvний робот найзын дууг найруулагч, жvжигчин, продюсер Kevin Spacey оруулжээ. Киноны тухайд гэвэл Sam Bell саран дээр ажиллах гурван жилийн гэрээ хийсэн нэгэн. Гэрээний хугацаанд тэр саран дээр байрлуулсан баазад цор ганцаараа байх ёстой. Тvvний vндсэн ажил vvрэг бол саран дээр ирсэн пуужинг дэлхий рvv буцахад хангалттай хvрэх хэмжээний тvлш буюу helium-3-аар цэнэглэж, мєн саран дээрээс helium-3-ыг хайж олох байлаа. Тvvний саран дээр цор ганцаараа єнгєрvvлэх амьдралыг та бvхэн киногоо татаж аваад сонирхоорой. |
|
 
Бид та бүхэндээ 9 хэмээх онц сонирхолтой нэгэн киног хүргэсэн бол энэ удаад та нартаа энэ оны 5 сарын 29-нд нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон бас нэгэн шилдэг бүтээл болох UP хүүхэлдэйн киног BDRIP буюу бичлэгийн чанар маш сайтаагаар та бүхэнд хүргэж байна. Кинонд 78 настай өвгөн өөрийн амьдралынхаа туршид мөрөөдсөн Америкийн зэрлэг талыг харах мөрөөдлөө биелүүлэхээр байшиндаа мянган мянган бөмбөлөг зүүн аялалаа эхэлдэг. Хөөрмөгц тэр ганцаараа биш гэдгээ мэдэх ба өвгөн жаал нохой 3 хөгжилтэй адал явдлаар дүүрэн аялалыг хамтдаа эхлүүлдэг байна. За татаж аваад тухлан сууж үзээрэй. |
|
| Paranormal Activity - 2009 |
 
Нийгмийн дундад давхрагын эгэл жирийн нэгэн хосууд шинэ байшинд нүүж орох бөгөөд эхэндээ тэнд бүх юм сайхан байлаа. Гэвч өдөр хоног өнгөрөхөд байшинд олон хачин жигтэй зүйлс ажиглагдах болно жишээ нь хаалга онгойж хаагдаж телевизор асч унтарч мөн янз бүрийн сонин дуу авиа гарна. Ялангуяа яаг тэднийг унтаж байхад энэ бүх зүйлс болох бөгөөд хосууд сүүлдээ шөнө болохоос айн унтаж ч чадахаа болино. Харин цаашид хосууд юу хийж мөн тэдэнд юу тохиолдолж байгааг та бүхэн киногоо татаж авч үзээрэй. Аймшгийн кино гэхэд үнэхээр өвөрмөц шинэлэг бөгөөд нуль кайф болсон кино байна лээ таалагдана гэдэгт итгэлтэй байна. Уг кино одоо Boxoffice-д тэргүүлж байгаа шүү залуусаа. |
|
| Orphan (2009) DVDRip - 350MB |
 
Дэлхийн хамгийн том кино vйлдвэрлэгчдийн нэг Warner Bros компаний бvтээл "Orphan" хэмээх аймшгийн тєрлийн уран сайхны киног та бүхэндээ хүргэж байна. Уг киноны үйл явдалд эхийнхээ гэдсэнд хэвийн бойжиж байсан бяцхан хvvхэд нь тєрєєгvй байхдаа эмгэнэлтэйгээр хорвоог орхисноор тvvний эцэг эх болох Kate болон John нар уй гашууд автаж, сэтгэлийн тэнхээ муутай Kate бvсгvй хар дарсан зvvднээсээ салж чадахаа болино. Залуу хос амьдралаа хэвийн байдалд нь багахан ч атугай оруулахын тулд хvvхэд єргєж авахаар шийдэн нутгийн хvvхэд асрах газраас Esther нэртэй бяцхан охиныг єргєж авна. Єргєж авсан охиноо гэртээ авчрах vеэр Kate-д сахиулсан тэнгэр мэт харагдах энэ жаахан охинд ямар нэгэн тааламжгvй зvйл агуулагдаж байгаа мэт санагдах гэх мэтчилэн олон нууцлаг хэргvvд vргэлжилнэ. Бvсгvй охины хєєрхєн царайны цаана нуугдах бvхнийг нєхєртєє болон бусдад харуулахаар хичээнэ. |
|
|
| SMS зар сурталчилгаа |
155021 |
155021 |
155021 |
Search |
Та манай [ SMS зар булан ]
-р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү. Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
|
|
| Танд хэрэгтэй мэдээлэл | |
|
 | Форумын сүүлчийн бичлэгүүд | |
|
|
| Аюулгүй интернэт хөтөч |  Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй
үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla
Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал
болгож байна. |
|
|