|
|
Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хуулийн дагуу хийхийг Засгийн газарт үүрэг болгосон ч “өнөөгийн хууль, тогтоомжуудыг өөрчлөхгүйгээр гэрээ хийх боломжгүй байна” гэсэн шалтгаанаар УИХ-ыг ээлжит бусаар чуулахад хүргээд буй. Хууль тогтоох дээд байгууллагынхаа өгсөн үүргийг биелүүлэхгүй, “том толгой гаргаж” гадаадын компанийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль өөрчлүүлэхийг санаархсан Засгийн газрыг огцруулахыг шаардаж иргэний хөдөлгөөнүүд өчигдөр /VIII/18-нд/ Төрийн ордны баруун талд жагсаал зохион байгууллаа. Энэхүү жагсаалд Оюу Толгойн гэрээг Монголын ард түмэнд ямар ч ашиггүй хийх гэж байна хэмээн анхнаас нь эсэргүүцэж байсан Эрс шинэчлэл, Миний Монголын газар шороо /ММГШ/, Иргэдийн алъянс, Шударга иргэдийн фронт зэрэг төрийн бус байгууллагууд нэгджээ.
Тэд “Монгол бол Африк биш”, “Парламентийн гишүүд шугуйд амьдардаг омгийн ахлагч биш”, “Монгол Улсын эрх ашгийг хөсөр орхиж, харийнханд худалдагдсан Засгийн газрыг огцруулъя” гэсэн үгтэй лоозонгуудыг Төрийн ордны баруун талын замын хажуугаар байрлуулсан байв.
ММГШ хөдөлгөөний тэргүүн Л.Болд “Өөрсдийнхөө баялгийг бусдад зүгээр өгчихөөд буцаагаад тэднээс гуйж байдаг, Их хурлаас илүү мэдэлтэй Засгийн газар, ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байхаар хуульчлагдсан байгалийн баялгийг хэрхэн ашиглах гэж буйг ард түмнээс нуун дарагдуулж, илт хуйвалдааны шинжтэй гэрээ хийж байгааг эрс эсэргүүцэж байна. Олон нийт анхаарлаа хандуулахгүй бол бидний ирээдүй бүрхэг боллоо” гэв.
Мөн уул уурхай, эдийн засгийн эрдэмтэд, мэргэжилтнүүд ч Оюу Толгойн гэрээ маш шударга бус явж байгааг шүүмжилж байна. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Л.Цог “Техник эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, шууд л автоматаар Монголын тал 34 хувийг эзэмшинэ гээд байгаа нь ямар ч утгагүй. Энэ гэрээг хөрөнгө оруулалтын гэрээ гэж томьёолох ёсгүй. Монголын асар их баялгийг ашиглах тухай асуудал учраас орд ашиглах тухай л гэрээ байх ёстой. Үүнийг санаатай замхруулж, Монголын тал баялгаа зарах гээд байгаа биш, бид нар гаднаас тусламж авах гээд байгаа мэтээр гуйвуулж, улмаар хуулийг хүртэл өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэхээр улайрч байна” гэсэн юм. Харин Уул уурхайн инженерүүдийн хөдөлгөөний тэргүүн Х.Владимир “Хорвоо дээр хоёрхон компани байгаа биш яарах хэрэггүй. Тэгээд ч манай ноёдын найр тавиад байгаа Рио Тинто бол тийм баян компани биш. Хятадад хэдэн тэрбумын өртэй, хувь заяа нь дэнжигнэж байгаа. Манай баялгийг салгаж өрөө дарахыг л улайрч байна. Хариуцлагыг би хүлээнэ гэж “цээжээ дэлдээд” байгаа Ерөнхий сайд С.Баяр бүх юм болоод өнгөрсний дараа яаж энэ их хохирлыг барагдуулж, хариуцлага хүлээх юм. Ямар ч боломжгүй. Ниргэсэн хойно нь хашгирч байснаас гэрээг одоо шууд таслан зогсоож, хариуцлагагүй ажилласан Засгийн газартай тооцоо бодох ёстой” гэлээ.
Ийнхүү Оюу Толгойн гэрээнд зөвхөн төр, засаг, иргэний нийгмийнхэн төдийгүй олон нийтийн анхаарал хүчтэй төвлөрч байна. Гэсэн ч гэрээний явц сүүлийн хэд хоног нэлээд эрчимжсэн. Хэдийгээр УИХ-д гэрээний одоогийн нөхцөлд шүүмжлэлтэй хандах гишүүн олон байгаа ч тэдний ирц, бүлэглэлийн ашиг сонирхлоос хамааран Оюу Толгой буюу “Монголчуудын Толгой” хаашаа ч эргэж магадгүй боллоо. Баялгийн эзэд бид 34 хувийг хэрхэн эзэмших нь ч бүрхэг байгаа хэрнээ улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн гэнэтийн өсөлтийн ашгийн албан татварыг хүчингүй болгох нь тодорхой болсон. Хэрэв одоо ээлжит бус чуулганаараа УИХ хариуцлагагүй шийд гаргавал олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч мэдэхээр байна. Гэхдээ ашиггүй гэрээг зогсоох бас нэг хувилбар нь Ерөнхийлөгчийн хориг.
“Ард түмнээсээ асуудаг Ерөнийлөгч байна, ард түмэнтэйгээ амь нэг байна” хэмээн амласан Ерөнхийлөгчийг “Толгой” хаашаа ч эргэж магадгүй энэ эгзэгтэй цаг үед хаа хаанаа харж байна.
Д.Дэлэг |
|
| SakTube.com - World Online Videos! |  |
|
| Сэтгэгдлvvд | | Сэтгэгдэл алга.
|
|
| Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
|
|
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.
Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.
Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
|
|
|
| SMS зар сурталчилгаа |
155021 |
155021 |
155021 |
Search |
Та манай [ SMS зар булан ]
-р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү. Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
|
|
| Танд хэрэгтэй мэдээлэл | |
|
 | Форумын сүүлчийн бичлэгүүд | |
|
|
| Аюулгүй интернэт хөтөч |  Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй
үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla
Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал
болгож байна. |
|
|