Мэдээний төрөл
99000800: 99087694 dugaariig zarna    :    :    88646411: ZAR 88720222 88730333 dugaar zarna une 50000 utas 88191915 88260666    99995210: 91629562 dugarig zarval avaxu? Unin sanala bicherei    88191915: Uniteliin 88720222 88730333 hos dugaap zapna une 50000    99006434: baganuurt 3 uruu bair zarna. 98612981    88045043: EREGTEI EMEGTEI ALTAN NUUHTAI SHUREN TOLGOITOI HASH, CHUNCHGNOROV HOOROG MASH HYAMD ZARNA    99060187: 2 nastai hvnd buuziin hj ogoh hvn bna uu 15000    96013638: 220 VOLTIIG 110 BOLGODOG 50 BOLON 300 WATTIN ADAPTAR ZARNA    
Үүнийг хийж чадвал мундаг том буян болно
Бид “Алдаж болохгүй хором 99999” гэсэн уриалгыг гаргаж 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн есөн цаг есөн минутад бүх Монголчууд “Есөн хөлөлт цагаан туг”-ндаа чин сэтгэлээсээ сүсэглэн залбирч, нэг өдөр, нэг цаг мөчид Монгол орноо гэсэн эерэг энергийг төвлөрүүлье хэмээн уриалаад байна. Бидний энэ санааг олон хүмүүс дэмжиж талархсаар байгаа бөгөөд энэ ажлыг төрийн хэмжээнд зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал ч ирж байгаа. Энэ талаар ШУТИС-ийн КтМС-ийн профессор Х. Пүрэвдагватай ярилцлаа.

Хадын Пүрэвдагва



ШУТИС-ийн профессор, удирдахуйн ухааны доктор, удирдлагын зохион байгуулалт, сэтгэл зүй, Монголын менежментийн түүхийн асуудлаар судалгаа, бүтээл туурвидаг. 2004 онд “Чингис хааны менежментийн товчоон” номыг “Монголын нууц товчоо”-г арав гаруй жил судалж байж бичсэн. Мөн 2006 онд монгол эрдэмтэн, халимаг Эренжен Хара-Даваны туурвиж 1929 онд Белград хотноо хэвлүүлсэн “Чингис хаан түүний өв” номыг орос хэлнээс орчуулан гаргажээ. Энэхүү бүтээл нь 2006 оны улсын санд хадгалагдах ном хэвлэлийн шилдэг бүтээлээр шалгарч “Шилдэг ном 2006” гэрчилгээ авсан байна.

-1990 оны Улсын бага хуралд сууж Үндсэн хуулийг хэлэлцэж байх үеэр Улсын бага хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга гээд олон дарга гараад ирсэн. Тэгэхэд одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “бид даргын бүгд найрамдах улсаас гарах гэж байхад юун олон дарга вэ” гэхэд нь тухайн үед бага хуралд менежментийн салбараас сууж байсан Б.Чимэд гуай бид хоёр тайлбарлаж чадаагүй юм. Харин түүхийн ухааны Зарьдхан гуай “миний мэдэхийн уугуул Монгол үг, 1720 –иод онд чуулган дарга гэж байсан” гэсэн тайлбарыг хийгээд өнгөрч байсан.

Тэгээд дарга гэсэн үгийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах юм байна даа гэсэн бодол төрсөн. Сүүлд нь Улсын бага хурлаас гарсны дараа “Монголын нууц товчоо”-г үзэж байтал “гэр даруга” гэсэн үг гараад ирсэн. Нууц товчоонд дарга гэсэн үндэстэй 20 гаруй үг байсан. “Дарга” гэсэн нийтлэл бичиж сонинд хэвлүүлсэн. Ийнхүү нууц товцоог 10 гаруй жил судалж орчин үеийн менежментийн ухаан юм байна гэдгийг олж мэдэж “Чингис хааны менежментийн товчоон” хэмээх номоо бичсэн.

Чингис хаанд хамаг Монголчуудыг оюун санааны хувьд болон зохион байгуулалтын хувьд нэгтэх нэг л зорилго байсан. Зохион байгуулалтын нэгдэл нь гадаад нэгдэл, оюун санааны нэгдэл нь дотоод нэгдэл гэж үзэж болно.

Зохион байгуулалтын нэгдэл нь байна, харин дотоод нэгдэл буюу оюун санааны нэгдэл нь Монголчуудад байхгүй.

Тэгэхээр энэ дотоод нэгдлийг хангах бүх хүмүүсийн сэтгэл санааг нэг орон зайд, нэг цаг хугацаанд төвлөрүүлэхэд хүчтэй энергийн урсгал бий болгох маш их хэрэгтэй байна.

Нөгөө талаас “9”-ийн тоог бэлгэдэх нь зөв. Монголчууд хамгийн том тоог 9 гэдэг. Эх тоо нь гурав. Тэгээд сондгой тоогоо дээдэлдэг. Есийн тооны арга ухаан, бэлгэдлийг олон эрдэмтэд олон талаас нь тайлбарласан байдаг. Тийм учраас энэ таван есийг бид алдаж болохгүй маш зөв санаа байна.

Миний орчуулсан “Чингис хаан түүний өв” номонд 9-ийн тоотой холбоотой их зүйл байгаа. Энэ бол шинжлэх ухааны түүхэн мэдээлэл. Эренжен Хара- Даван гуай тэр үед европт Чингис хааны тухай гаргасан бүх түүхэн баримт дээр тулгуурлан бичсэн ном.

Харин “Чингис хааны менежментийн товчоон” бол “Монголын нууц товчоо”-н дээр тулгуурлсан бүтээл. Орчин үеийн удирдлагын сэтгэлгээ бол хавтгай сэтгэлгээ. Харин Монголчуудынх бол огторгуйн сэтгэлгээ. Удирдлагын зарчим нь огторгуйн зарчим, бүх түвшин, бүх орбитдоо 1:9 гэсэн зарчмаар явсан. Өргөргийн хөндлөн огтлолын сэтгэлгээ гэж байдаг. Монголчууд өргөргийн сэтгэлгээтэй, байнга эргэлдэж байдаг гэсэн үг. Үүнийг бид гаргаж ирэх ёстой. Энэ бол менежментийн шинжлэх ухаанд Монголчуудаас оруулах их хувь нэмэр гэж ойлгож болох юм.

Бас нэг гол асуудал бол манай төрийн одоо тахиад байгаа “Цагаан туг” буруу болсон. Чингис хаан өөрийгөө тойрсон есөн өрлөгтэй. Чингис хаан өөрөө цагаан тугтай, есөн өрлөг бүр тугтай тэр нь Чингисийн тугны цацал, сүүл, хөлөл ч гэж яриад байдаг.

Ер нь Монголд цагаан, хар гэсэн хоёр л туг байсан. Одоо “есөн цагаан” туг гэж яриад байгаа нь буруу. Цагаан тугаа тойрсон есөн цацал, есөн хөлөлт цагаан туг гэж байсан. Одоо тэгтэл цагаан туг маань байхгүй болчихоод есөн хөлөл нь яваад байх шиг байна. Энэ санааг Э.Хара-Даван гуайн номыг орчуулж байхдаа олсон. Хуваалцах хүн байхгүй яваад байсан юм.

Энэ бүхэнд философи сэтгэлгээ, түүхэн бодит баримттайгаар хандах хэрэгтэй байна.

Чингис хаан өөрөө туг болгон сүр сүлд, сүнстэй байх ёстой гээд “Цагаан туг”-аа тахихдаа Мөнхтэнгэрийн сүлдийг энэ тугандаа оршоосон /аравнайлсан гэж ойлгож болно/. Хоёрдугаарт, Гүег хааныг их хаанд өргөмжлөх үед Италийн жуулчин П.Карпини нүдээрээ үзсэн зүйлээ “Чингис хаан өөрөө Мөнхтэнгэрийн бошго учраас цагаан тугны сүлдэр нь их эзэн Чингис хааны сүнс” хэмээн бичиж үлдээсэн байдаг.

Энэ талаар Чингис хааны тухай бичсэн олон ном, судраас олж харж болно. Тэгэхээр бүх Монголчууд нэг л зүйлд, нэг л цагаан туганд залбирах учиртай. Цагаан тугийг хувилж тахиж болохгүй. Сүнс, сүлдэрийг хувилж болохгүйтэй адил байх учиртай. Иймд Монгол улс зарлиг хуулиар ч юм уу, төрийн журамтай болгомоор байна.

Таван ес давхацсан энэ билэгт сайн өдөр Монголчууд их эзэн Чингис хааныхаа сүлдэрийг сэтгэлдээ аварнайлан дуудаж залбирмаар байна. Үүнийг хийж чадвал мундаг том буян болно.

Есдүгээр сарын есний өдрийг бид хэрхэн өнгөрүүлж болох вэ?

Хөдөлмөр сонины зүгээс гаргасан “Алдаж болохгүй хором-99999” уриалгыг нийгмийн бүхий л салбарын эрдэмтэн, судлаачид, байгууллага, хувь хүмүүс талархан дэмжиж, олон сайхан ажил хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ удаад бид жирийн иргэд 2009 оны есдүгээр сарын есний өдрийг хэрхэн өнгөрүүлэх талаар ямар бодол санаатай явааг есөн хүнээс сонслоо.

Есийн тоо байгаль дэлхийтэй хүртэл холбоотой

Эзэн Чингис хаан хаан есөн хөлөлт цагаан тугаа тахисан. Аливаа юман дээр есийн тоо их нарийн учиртай. Уран дархчууд хүртэл бүтээл туурвилдаа есийн тооны бэлгэдлийг шингээсэн байдаг. Есөн талтай завъяа ч байдаг. Есөн талтай бурханы ширээ ч байдаг юм билээ. Чингис хаан минь есөн өрлөгтэй байсан. Түүний байлдан дагуулал, Монгол улсын мандан бадралын нууц нь энэ есөн хөлөлт тугандаа байдаг байх гэж би боддог. Энэ цаг мөчид есөн хөлөлт тугандаа залбирч шүтэж дээдлэх юм бол Монгол улс эргэж сэргэнэ гэдэгт би итгэдэг. Одоо манай улс тийм ч их уруудаад доройтоод байгаа юм байхгүй ч болохгүй бүтэхгүй юм, худал хуурмаг зүйл их л байна шүү дээ.

Манжийн дарлалд 200 гаруй жил байсан ч Монголчууд есөн цагаан бэлэг барих энэ тэр гээд эртний уламжлалаа хадгалаад явж байсны илрэл.

Би бага байхдаа есийн тоог ямар учиртайг нь мэдэхгүй ч ямар нэгэн байдлаар шүтэж бишэрдэг л байсан. Есийн тоотой юм таарах бүрт баярлаад л, ажил үйлс бүтэх нь ч гэдэг юм уу. Их билэгшээдэг. Жишээ нь, сурагч байхдаа автобусны билетээ хүртэл есийн тоотой байна уу гээд өөрийн мэдэлгүй хардаг, есийн тоо байвал хичээлдээ онц дүн авах нь гэж билгэшээдэг байсан. Тэгэхээр Монгол хүний оюун санаанд салшгүй байж байдаг тоо гэж ойлгодог. Ер манай Монголчууд зөвхөн ес гэлтгүй сондгой тоог их билгэшээдэг. Тэгээд энэ нь зүгээр нэг бэлгэдэл төдий зүйл биш юм шиг байгаа юм. Манай нутагт Онон голын савд Естийн рашаан гэж бий. Тэр рашаанд гурван жил дарааллан очиход янз бүрийн өвчтэй хүн цоо эрүүл болдог. Ингээд байгаль дэлхийтэй хүртэл уялдаатай болж байна. Дэлгэрүүлээд нарийн судалбал бүр их учир утга нь танигдах байх.

Хэнтий аймгийн Галшар сумын иргэн С.Жанчив

Энэ цаг мөчид хамгийн чухал ажлаа эхлүүлцгээе

Монголчууд бид есийн тоог дээдэлж ирсэн ард түмэн. Монгол гэр хүртэл есөн ес 81 уньтай байдаг шүү дээ. Энэ ховорхон цаг хугацааг зүгээр өнгөрүүлөхгүй байвал зүгээр байна. Янз бүрийн санаа байж болно. Наад зах нь л хүн бүр энэ мөчид есөн сайн үйлс бүтээхийг эрмэлзэх хэрэгтэй. Энэ өдөр шинээр хийх ажлаа, бүр хамгийн их чухалчилж буй ажлаа яг энэ цаг мөчид эхэлдэг ч юм уу. Хүн бүр өөрсдөө итгэж бишрэх юм бол ажил үйлс нь бүтэх байх.

Хэнтий аймгийн Галшар сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Таняа

Есний өдрийн есөн цагт бүх нийтээрээ хөдөлмөрлөе

Энэ өдөр хүн бүр өөрсдөө санаачлаад сайн үйлс бүтээж болно. Тухайлбал, есөн сарын есны өдрийн есөн цагт бүх сургуулиудад есийн тооны бэлгэдлийн сэдвээр хичээл орж болно. Монголын түүх уламжлалтай есийн тоо ямар холбоотойг таниулж болно. Ийм байдлаар хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

Мөн бүх аж ахйн нэгж байгууллагууд тухайн өдрийн есөн цагт бүгд ойр орчмынхоо газрыг цэвэрлэж болно. Нэг цагийн турш хотын бүх иргэд хөдлөхөд цэмцийгээд л явчихна шүү дээ. Иймэрхүү ажил санаачлах юм бол айхтар зардал гарахгүй шүү дээ. Маш богино хугацаанд олон жилийн турш шийдэж чадаагүй хотыг хогноос нь салгах ажлыг хийчихэж чадна. Одоо зөвхөн хот тохижуулах алба нь хариуцаад хийхээр дийлэхгүй, их зардал шаардагдаж байна. Энэ өдрийн ингэж үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэж иргэн хүний хувьд бодож байна даа.

Төрийн есөн хөлөлт цагаан тугны цаад учир холбогдлыг би сайн мэдэхгүй. Манайхан гадаадын жуулчны тухай их яриад дотоодын аяллын асуудал орхигдож байна. Энэ өдөр Төрийн есөн хөлт цагаан тугтай хүүхэд залуучуудаа танилцуулаад, өвөг дээдсийнхээ түүх соёлыг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Бид ямар түүхтэй, юуг шүтэж бишэрч явдаг ард түмэн гэдгээ үр хойчдоо үлдээх ёстой. Есөн хөлт цагаан тугаа зөвхөн наадмаар л төв цэнгэлдэхэд залчихаад буцаагаад далд хийчихдэг болохоор хүүхэд багачууд сайн мэдэхгүй байна шүү дээ. Хэдийгээр төрийн гэх тодотголтой боловч аль болох олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байх нь зөв гэж боддог.

БГД-ийн иргэн Г.Батнасан

Эрүүл мэндийн салбарт есөн сайн үйлс бүтээе

Энэ өдөр хүн бүр есөн сайн үйлс бүтээгээсэй. Хэрэв төрийн зүгээс ажил хэрэг болгоод ийм ажил зохиох юм бол зүгээр нэг баярлаж цэнгээд өнгөрөх бус бодит үр дүн гарах ажил хийгээсэй. Ялангуяа эрүүл мэндийн салбарт зориулж есөн сайн үйлс хийх юм бол ард түмэнд хэрэгтэй. Би өөрөө эрүүл мэндийн байгууллагад ажилладаг хүн. Хүн ард маань эрүүл саруул байж улс орон хөгжиж дэвжинэ шүү дээ. Тэгэхээр тоног төхөөрөмж хангалтгүй байгаа есөн эмнэлэгт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж болно. Есөн эмчийг мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж болж байна. Сайн үйлс бүтээе гэвэл хийх юм маш их байна.

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын эмч Л.Бямбасүрэн

Залуучууд санаачлага гаргая


Залуучууд ихийг хийж болно. Шоу биш ажил хийгээсэй. Спортын уралдаан тэмцээн зохиогоод хүмүүсээ эрүүл чийрэг байлгах тал дээр анхаарах нь чухал. Монголын оюутны холбоо ч юм уу залуучуудын байгууллагууд өөрсдөө санаачлаад ямар нэгэн ажил зохиогоосой гэж бодож байна. Манай Монголчууд, ялангуяа залуучууд өөрсдөө юм санаачлахгүй, сэтгэхгүй, аливаа юман дээр их хойрго байдаг юм шиг санагддаг. Зөвхөн төр, засаг л бүхнийг хийх юм шиг хардаг. Бусдыг харалгүй өөрсдөө хийж бүтээцгээе гэж залуучууддаа хэлье.

Дүрслэх урлагийн дээд сургуулийн оюутан Б.Баяржаргал

Өвөг дээдсийнхээ ухаанаас суралцъя

Хятадууд 2008 оны найман сарын найманд Бээжингийн олимпоо нүсэр хийсэн. Тэгвэл бид яагаад тэднээс дутах ёстой гэж. Агуу их Чингис хааныхаа есөн хөлт цагаан тугаа хүн бүр дээдлэх хэрэгтэй. Хүүхдүүдэд түүхээ зөв ойлгож, ирээдүйгээ зөв харахад нь томчууд нь туслаасай гэж боддог. Монгол хүүхдүүд ямар агуу өвөг дээдэстэй байснаа сайн мэддэгүй юм шиг санагддаг. Зөвхөн Нууц товчоо, Чингис хаанаар бидний түүх хязгаарлагдахгүй байх. 21-р зууныг мэдээллийн эрин зуун гэж ярьдаг. Үүнийг би шинэ цоо зүйл биш, Чингис хааны үеэс эхлэлтэй гэж сонссон. Бидний өвөг дээдэс өнөөдрийн хөгжлийн нууцыг мэддэг байсан гайхамшигтай хүмүүс байжээ гэдгийг, тэр арга ухаандаа бид эзэн нь байх ёстой гэдгийг багачууддаа ойлгуулах ажил дутагдалтай байна. 2009 оны есөн есөн сарын еснд Монголынхоо хөгжлийг цоо шинээр эхлүүлье гэж уриалъя.

86-р сургуулийн сурагч М.Жадамба

Хамтдаа хөгжицгөөе

Баяр наадам гэхээсээ ажил хэрэгч өнгөрүүлээсэй. Энэ бэлэг дэмбэрэлтэй сайхан өдөр Монгол хүн бүр, байгууллага бүхэн есөн бүтээлч ажил өрнүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргах юм бол хүн бүр хийж л таарна. Нэг талаас хүмүүс өөрсдөө идэвх, санаачлага муутай, нөгөө талаас ажил амьдралаа залгуулахын төлөө цаг наргүй зүтгэж байгаа болохоор төр, засгийн зүгээс зарлиг, шийдвэр гаргаж энэ ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байх. Монголчууд ядарч яваа бусаддаа туслах ажлыг энэ өдөр хийж болно. Эвтэй байхдаа хүчтэй гэж үг байдаг. Хар амиа хичээхийн оронд нийтээрээ хөгжиж, баян хоосны ялгаагүй сайхан амьдарцгаая.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Энхцэцэг

Оюуны хөрөнгө оруулалт хийгээсэй

Оюутнууд, залуу хүмүүс Монголын ирээдүй. Тийм учраас залуучуудаа муу зүйлээс нь холдуулж сайн зүйл рүү нь хөтлөөсэй. Тухайн өдөр архи дарс худалдахыг хориглоод сайн үйлс хийж байгаа бүхнийг дэмжих хэрэгтэй.

Их сургуулиуд оюутнуудаа дэмжээд сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрөө хөнгөлөх ч юм уу ямар нэгэн байдлаар залуучуудаа дэмжиж болно. Мөн бидэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор байна. Кино театрт кино үзэх гэхээр үнэ нь өндөр байна. Есний өдөр бүх кино театрууд билетээ 999 төргөг болгодог ч юм уу, эсвэл нэг өдөр үнэгүй үйлчилж яагаад болохгүй гэж. Тэгээд Монголынхоо түүх соёлыг таниулсан кино гаргаж болно. Энэ бол сайн үйлс, оюуны хөрөнгө оруулалт.

Монголжингоо дээд сургуулийн оюутан Б.Урангоо, Б.Мөнхзул
SakTube.com - World Online Videos!
Сэтгэгдлvvд
Сэтгэгдэл алга.
Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.

Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.

Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
SMS зар сурталчилгаа

155021

155021

155021

Search
  • Та манай [ SMS зар булан ] -р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
  • Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү.
  • Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
    MBE.mn SMS - Операторын ханш
  • Нэвтрэх хэсэг
    Хэрэглэгчийн нэр

    Нууц үг



    Гишүүнээр элсээгүй юу? [ Бүртгүүлэх ] [ Нууц үгээ мартсан ]

    Танд хэрэгтэй мэдээлэл


    Форумын сүүлчийн бичлэгүүд
    Бичлэг
    Hi
    Оруулсан: ulzi99 | 19-08-2010 18:16
    Миний хамгын их...
    Оруулсан: boomer_ccb | 03-07-2010 16:15
    Кино бол,,,,,,,,
    Оруулсан: EnHuuSH | 23-05-2010 09:22
    forumiin ohidiin chatlah oroo yu hussenere
    Оруулсан: nega_boy | 05-05-2010 01:14
    Шинэ гадаад дууг эндээс татаарай.
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:13
    Энxрий xайрт Монгол орон минь
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:06
    Manai zaluusiin songolt
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:51
    Hair urgelj gegeen bh estoi yu
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:43
    Аюулгүй интернэт хөтөч
    MBE.mn - Mozilla Firefox
    Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал болгож байна.

    |
    Мэссэнжерт нуугдсаныг шалгах уу!
    MBE.mn - Invisible
    Хайлт хийх


    Цаг агаар
    Шинээр нэмэгдсэн мэдээлэл