|
|
| Кайзен санал гаргаснаар ажилчид удирдлагадаа өөрийгөө таниулах боломжтой болсон |
Уулын хоёрдугаар хэсгийн инженер Э.Ганбат
-2006 оноос манай хэсгийн бригад бүр “Чанарын дугуйлан”-д хамрагдан өөрсдийн ажлын байрандаа тулгамдаад байгаа асуудлуудаа баг хамт олноороо хэлэлцэн ЧД-гийн арга хэрэгслүүдийг ашиглан шийдвэрлэж, түүнийгээ хэрэгжүүлж ирлээ. Хэдийгээр манай хэсгийнхэн 24 цагийн тасралтгүй ажиллагаатай ч сард нэг удаа ЧД-ийн ажилдаа цаг гарган хуралдаж, тулгамдсан асуудлаа багаараа шийддэг болсон. Нийт 15 чанарын дугуйлан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн гурван жилд 59 төслийг хэрэгжүүлэн 24.4 сая төгрөгийн үр ашигтай ажилласан. ЭШ-20/90 ¹ 05 бригадын Б.Баатар ахлагчтай “Бидний бахархал”, ЭКГ-8И ¹294-ийн Н.Батхүү ахлагчтай “Эв нэгдэл хамтын хүч” зэрэг чанарын дугуйлан бусдыгаа манлайлан ажилладаг.
Чанарын дугуйлангаар гаргасан төслөө өөрсдийн ажлын байрандаа аль болох бага зардлаар хэрэгжүүлэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангасан, цэвэр тохилог орчинд ажиллах нөхцөл бүрдүүлснээр хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж байна. Тухайлбал, хөдөлмөрийн бүтээмж 2006 онд 5.4 мянган м3/хүн, 2007 онд 6.0 мянган м3/хүн байсан бол 2008 онд 6.8 мянган м3/хүн болж тогтмол нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
5С-ийн хэрэгжилтийн хувьд 1С хэрэгжүүлсэн хоёр, 2С хэрэгжүүлсэн хоёр, 3С хэрэгжүүлсэн 12, 4С хэрэгжүүлсэн хоёр ажлын байр байгаа.
Кайзен саналын систем нь ажилчдын бүтээлч сэтгэлгээ, ажлын гүйцэтгэлийн бага багаар сайжруулах, үргүй зардлыг бууруулахад чухал ач холбогдолтой арга хэрэгсэл юм. Кайзен санал гаргаснаар ажилчид өөрийгөө удирдлагадаа болон бусдад таниулах өргөн боломжтой, иймээс ажилчдаас гарсан санал санаачлагыг хэрэгжүүлэхэд удирдлага, ажилчдын хамтын ажиллагаа, идэвх санаачлага чухал үүрэгтэй гэж бид үздэг. Өнгөрсөн гурван жилд нийт 404 кайзен санал гаргаж 46.1 сая төгрөгний ашиг гарсан.
Жаргавал бүгд жаргая Зовбол бүгд зовъё
Д.Содгэрэл
“ЭКГ 8И” ¹294 экскаваторын машинч, 19 жил ажиллаж байна. Өвөө, аав нар нь Налайхын нүүрсний уурхайд ажиллаж байсан учраас удам дамжсан уурхайчин гэдгээрээ бахархдаг. “Эв нэгдэл-хамтын хүч” ЧД-ийн гишүүн.
Бүтээмжийг хэрэгжүүлж эхэлснээр ажлын бүтээл их дээшилсэн. Урьд нь жижиг зүйлээс болоод сул зогсолт их гардаг байсан. Олон давтагддаг жижиг эвдрэл, гэмтлүүдийг ЧД-аараа хэлэлцээд нэг засаад авахаар жижиг эвдрэл саатал бараг байхгүй болсон.
Манай бригад 2008-2009 онд 54 кайзен санал гаргаж 298.5 мянган төгрөгний урамшуулал авсан. Харин чанарын дугуйлангийн зургаан төслийг амжилттай хэрэгжүүлж 3.6 сая төгрөгний хэмнэлт гаргасан.
Манай экскаваторуудыг 6000 Квт-аар тэжээдэг учраас өндөр хүчдэлийн хөдөлгөөнгүй шонгоос “ЯКНО” гэж нэрлэдэг чарган дээр суурилуулсан зөөврийн “экскаваторын тог хуваарилах хайрцаг” аар дамжуулж экскаватор руу кабелиа оруулдаг. Газраар хөглөрч, дээгүүр нь машин гарах зэргээс болж шалбарах, оруулгууд тасарч аюултай нөхцөл үүсэх, кабель дутах зэрэг зөрчлүүд байнга гардаг байсан. Иймд энэ байдлыг ЧД-аараа хэлэлцээд “Кабель ашиглалтыг сайжруулах” төслийг хэрэгжүүлсэн.
Төслийг хэрэгжүүлснээр
-Кабель дээгүүр машин гарахаас сэргийлсэн хориглох тэмдэг,
-Явахын хөдөлгүүр, борнойд тос гоожихоос сэргийлсэн хаалттай болсон.
-Кабель ашиглалтын дэвтэртэй хөтөлж,
-Кабелийн уртыг хоёр талд нь будаж тэмдэг тавьсанаар нийт уртыг ээлж бүр шалгах боломжтой болсон.
Хамгийн гол нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөл сайжирч өндөр хүчдэлээс гарч болох эрсдлийг арилгасан.
Эдгээр биет үр дүнгээс гадна дугуйлангийн гишүүд өөрийн байр сууриа илэрхийлэх, бие биеэ хүндлэх, ойлгох эерэг уур амьсгал бий болж, асуудал шийдвэрлэх аргуудыг хэрэглэж сурсан. Мөн кабель ашиглалтын талаар сайтар ойлголттой болж багаар ажиллах чадвар тодорхой хэмжээнд өссөн.
Ер нь уурхайн ажил эр хүний тэсвэр, тэвчээрийг шалгасан хүнд хэцүү ажил. Өвлийн хүйтэнд хүйтэн төмөртэй ноцолдохоос аваад хэцүү. Гэхдээ ажилдаа дассан, хоёрдугаарт удам дамжсан уурхайчин гэдгээрээ бахарахдаг
Бүтээмжийн хөдөлгөөн өрнөснөөс хойш бригадын бүх ажилтнуудын ажлын идэвх эрс сайжирсан. Нэг бригад экскаватор дээр дөрвөн ээлжээр ажилладаг учраас өмнө нь ажлаа хүлээлэгж өгдөггүй, яасан нь мэдэгдэхгүй явах гээд олон зөрчлүүд байсан. Одоо бол заавал хэн нэгний ам хараад байхгүй бүгд л санаж сэдээд, кайзен санал гаргаж ажилласнаар ажлын байр, түлхүүр багаж бүгд эмх цэгцтэй ажил их урагшилсан. Хамгийн гол нь бүтээмжийн үрээр хамт олон их сайхан бүрдсэн.
Бүтээмжийн чиглэлээр багагүй мэдлэгтэй болсон
“ЭШ20/90 ¹05” машин бригадын “Бидний бахархал” чанарын дугуйлангийн ахлагч, туслах машинч Б.Батболд. 2005 онд Дархан хотын техникийн коллежийг төгссөн.
Өмнө нь би чанарын дугуйлангийн “нарийн бичиг”-ийг 2006 оноос хийгээд 2009 оны дөрөвдүгээр сараас ахлагчаар ажиллаж байна. Бүтээмжийн чиглэлээр хийж байгаа үйл ажиллагаа маань жилээс жилд нэмэгдэж, сайжирч байгаа. Ажилчдын сэтгэл ханамжийн хувьд ч, байгууллагын эдийн засгийн хувьд ч гэсэн их өөрчлөлт гарсан гэж боддог.
Бригадаараа цуглараад болохгүй байгаа асуудлаа тал талаас нь ярьж, гарсан санал болгоныг нь нарийн бичиг тэмдэглэн авч бичиг цаасан дээр ажилладаг. Анхнаас нь сургалтад хамрагдсан болохоор бүтээмжийн чиглэлээр нилээн мэдлэгтэй болсон.
Хамгийн үр дүнтэй кайзен гаргадаг хүмүүс
Шилдэг сайн үр дүнтэй кайзен санал гарган түүнийгээ ажлын байрандаа хэрэгжүүлдэг олон ажилчид байдаг, Үүнд: Уулын 2-р хэсгийн ¹294 экскаваторын машинч Н.Батхүү, машинч Д.Содгэрэл, гагнуурчин Д.Бямбажав, “ЭШ-20/90 ¹05” экскаваторын туслах машинч Б.Батчулуун, өрмийн машинч Б.Монхор, Н.Шүхэрт, Уулын Нэгдүгээр хэсгийн “ЭКГ-10И ¹ 33” экскаваторын машинч Д.Октябрь, машинч Д.Түвшинжаргал, “ЭКГ-8И ¹ 2250”-ийн машинч П.Үүрцайх, Т.Тайванжаргал, туслах машинч С.Нарангэрэл, “ЭКГ 5А ¹ 1581”-ийн туслах машинч Д.Зоригтбаатар, “ЭШ-15/90 ¹ 137”-ийн туслах машинч Н.Бат-Өлзий, “ЭКГ-5А ¹ 1426”-ийн машинч Г.Баярсайхан, туслах машинч А.Анхбаатар, Уулын Нэгдүгээр хэсгийн Тэсэлгээний бригад гэх мэт олон ажилчид идэвхитэй санал гаргаж байна.
Гэхдээ бидэнд хийх юм их байна. Цаашид Уулын хэсгүүдийн экскаватор, өрмийн машинууд болон бусад суурин ажлын байруудын 5С-ийн 3С-ийг бүрэн хэрэгжүүлэх, ажилчдаас гарч байгаа кайзен саналуудын 80 хувийг хэрэгжүүлэн үр дүнг нь тооцож шилдэг саналуудыг ажлын байруудад дэлгэрүүлэх, ЧД-г жигд ажиллуулах, хувь хүний хандлагыг сайжруулах, бүх хүн бүтээмжийн ажилд идэвхи санаачлагатай болох, мөн залуу ажилчдыг сургах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажиллана.
Ж.Орхон |
|
| SakTube.com - World Online Videos! |  |
|
| Сэтгэгдлvvд | | Сэтгэгдэл алга.
|
|
| Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
|
|
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.
Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.
Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
|
|
|
| SMS зар сурталчилгаа |
155021 |
155021 |
155021 |
Search |
Та манай [ SMS зар булан ]
-р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү. Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
|
|
| Танд хэрэгтэй мэдээлэл | |
|
 | Форумын сүүлчийн бичлэгүүд | |
|
|
| Аюулгүй интернэт хөтөч |  Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй
үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla
Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал
болгож байна. |
|
|