Мэдээний төрөл
99000800: 99087694 dugaariig zarna    :    :    88646411: ZAR 88720222 88730333 dugaar zarna une 50000 utas 88191915 88260666    99995210: 91629562 dugarig zarval avaxu? Unin sanala bicherei    88191915: Uniteliin 88720222 88730333 hos dugaap zapna une 50000    99006434: baganuurt 3 uruu bair zarna. 98612981    88045043: EREGTEI EMEGTEI ALTAN NUUHTAI SHUREN TOLGOITOI HASH, CHUNCHGNOROV HOOROG MASH HYAMD ZARNA    99060187: 2 nastai hvnd buuziin hj ogoh hvn bna uu 15000    96013638: 220 VOLTIIG 110 BOLGODOG 50 BOLON 300 WATTIN ADAPTAR ZARNA    
Туг, сүлд ард түмний оюун санааг зангиддаг
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор Г. Мягмарсамбуу. Тэрээр Хар сүлд, түүнийг тахих ёсны тухай судалгаа хийж эрдэм шинжилгээний “Чингис хааны догшин Хар сүлд” ном, “Чингүнжавын Хар тугийн тухайд”, “Махагалын туг, Чингисийн сүмийн тухайд” зэрэг өгүүлэл бичжээ.
-Хар сүлдний талаар судлаж байхдаа Цагаан сүлдний тухай ямар мэдээлэл сурвалжтай таарч байв?
-Монголчууд бүр эртнээс Цагаан, Хар сүлдээ тахиж ирсэн уламжлалтай. Зарим судлаачид Хүннүгийн үеэс эдгээр туг сүлдийг тахиж байсан гэж үздэг. Гэвч сүүлийн үед археологийн судалгааны үр дүнгээс үзэхэд Цагаан, Хар сүлд түүнээс ч эртний уламжлалтай болох нь нотлогдож байгаа. Тухайлбал, 2000 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигт гэдэг газраас Монгол-Америкийн хамтарсан экспидецийн олсон хадны зурагт малын дэл сүүлээр хийсэн туг дүрслэгдсэн байдаг.
Чингис хааны үед Цагаан, Хар сүлд хоёулаа төрийн сүлд байжээ. Цагаан сүлд нь энхжингийн, өөрөөр хэлбэл, төр түмэн амар амгалан, төр түвшин байхын бэлгэдэл, Хар сүлд нь цэргийн бэлгэдэл болж байсан. Энэ үеэс Цагаан, Хар сүлдний тахилга маш өргөн дэлгэр болсон.
1992 онд түүхэн уламжлал, олон түмний санаа хүслийн үндсэн дээр Цагаан, Хар сүлдийг хоёуланг нь бүтээж Цагаан сүлдийг Төрийн ордонд, Хар сүлдийг Батлан хамгаалах яаманд залсан юм.
Дорнод аймгийн Булган суманд Хар сүлдийг тахидаг байсан. Тэр үед уншдаг байсан Хар сүлдний сангийн судрыг хорин хэдэн онд, хэлмэгдүүлэлтийн өмнөхөн шинжлэх ухааныхан хуулж авсан нь үлдсэн байдаг.
-Хар сүлдээ тахидаг уу?
Хоёр жилд нэг удаа Хар сүлдээ цэнгүүлдэг. Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Өгөөмөрийн уул гэдэг газар аваачиж цэнгүүлэх ёслол хийдэг. Энэ үед Хар сүлдийн Сангийн судраа уншаад, идээ шүүс, цацлаа өргөдөг. Энэ ёслолд Монгол улсын Ерөнхийлөгч оролцдог. Энэ жил уг ёслолыг хийсэн. Монгол улсын Ерөнхийлөгчийн баталсан “Хар сүлдний дүрэм” гэж байгаа. 2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Хар сүлдийг бүрэн бүтэн болгосон. Өөрөөр хэлбэл, Хар сүлд ганц байсан бол дөрвөн элч тугийг нь хийгээд тусгай өргөө байгуулан залсан. Мөн дүрмийг нь шинэчлээд Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан.
-Энэ ёслолыг хийхийн ач холбогдол нь юу бол?
-Хамгийн гол нь монгол цэргийнхээ түүхэн уламжлалыг залуу үедээ ухамсарлуулах, тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэрэг армийнхаа сүр хүчийг бадруулах, цэрэг армиа олон түмэнд сурталчлах гээд олон ач холбогдолтой. 1928 он хүртэл цэргийн тугаа Баянзүрх ууланд тахиж байсан уламжлал бий. Гол зорилго нь цэрэг, ардын холбоог бэхжүүлэх явдал байсан. Тахилгаа хийгээд дараа нь наадам хийж цэрэг армиа сурталчлах өргөн хэмжээтэй үйл ажиллагаа болдог байсан. Тэр ёсоор одоо Өгөөмөр ууландаа Хар сүлдээ тахиад дараа нь цэргийн наадам хийдэг.
-Цагаан сүлдээ тахих тухай бодол судлаачийн хувьд танд төрж байсан уу?
-Ер нь Цагаан сүлдний уламжлал, ёс жаягийг мэдээж судлах хэрэгтэй, маш их уламжлал, дэг ёс байгаа. Харин тахих нь хаашаа байдаг юм. Одоо наадмын үеэр л Цэнгэлдэх хүрээлэнд залаад бусад үед Төрийн ордонд л байлгаад байх юм. Цагаан сүлд маань ард түмнээсээ улам холдоод байна шүү дээ. Хуучин төрийн ордонд орсон хүн хараад мөргөөд гарах бололцоотой байсан бол одоо төрийн ёслолын өргөөнд байрлуулсан учир тийм боломжгүй болсон. Судлаач би гэхэд л үзэж чадаагүй байна. Хааяа ТВ-ээр харахад тээр хол, яаж ч байрлуулсан юм, хуруу шиг л жижигхэн эв хавгүй юм л харагдаад байдаг.
Туг, сүлдийг сэргээж тахиж байгаагийн гол зорилгын нэг бол үндэсний өв уламжлал, ёс жаяг, эв нэгдлээ сэргээн хөгжүүлж байгаа явдал. Тэгэхээр уламжлалт туг сүлдээ сэргээж шинээр бүтээсэн нь сайн хэрэг. Гэхдээ сүлдээ аль болохоор ард түмэндээ ойрхон байлгаж харуулах, ард түмэн мөргөн шүтэх бололцоотой болгомоор санагддаг.
Ард түмэндээ харуулж, ийм учиртай шүү, энэ бол Та нарын оройн дээд сүлд шүтээн шүү, оюун санааны хувьд бид энд зангидагдаж яваа шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.
Хамгийн гол нь туг, сүлд чинь оюун санааны хувьд ард түмнийг зангиддаг. Тэгээд тэр ард түмэн оюун санааны хувьлд нэгэж, урагшаа тэмүүлж, нэг удирдлагатай болж, нэг зүгт тэмүүлж байж ялалт амжилтад хүрнэ.
Чингис хааны үед тийм цөөхөн Монголчууд дэлхийн олон гүрнийг хэрхэн байлдан дагуулж тийм хүчирхэг гайхамшигтай алдар нэрийг олсон бэ гэхээр тэр бол туг, сүлдэндээ байгаа юм. Ерөөсөө бүгд оюун санааны хувьд зангидагдсан. Хар сүлдэндээ цэргүүд нь бүгдээрээ, Цагаан сүлдэндээ монголчууд бүгдээрээ шүтэж эзэн Чингис хааныхаа төлөө, хар сүлднийхээ төлөө жадны үзүүр шиг хурц болсон. Жадын үзүүр шиг л урагшаа давшсан. Тийм учраас оюун санааны тэр их хүчээрээ ялалт байгуулсан. Тэр ялалтын гол үндсэн нь туг сүлд. Туг сүлдний гол ач холбгогдол үүнд л оршино гэж боддог.
Тэрнээс биш үзвэр ч юм уу, шоу ч юм уу, тийм зүйл биш л дээ. Мэдээж Есөн хөлт Их цагаан тугаа шинээр бүтээсэн нь сайн. Түүнийгээ ард түмэндээ мэдрүүлж, түмнийгээ түүндээ мөргүүлж, шүтүүлж, ард түмнийхээ оюун санааг түүн дээр зангидан нэгтэх талаар учир дутагдалтай л байгаа. Манай Хар сүлд ч мөн адил.
-Үүний тулд юу хийх хэрэгтэй гэж?
-Цагаан сүлдийг наадмын талбай дээр очсон хүн л нэг харж байна шүү дээ. Дандаа биш гэхэд тодорхой өдрүүдэд ард түмэн нь сүлдээ үздэг, түүнд мөргөж сүсэглэдэг баймаар. Москвагийн Улаан талбай дахь Лениний бунханд орох гэж ард түмэн нь ямар урт цуваа үүсгэдэг байв. Түүн шиг Цагаан сүлдэндээ мөргөдөг өдөр байж болно шүү дээ.
-Орчин үед хүмүүсийг оюун санааны хувьд яаж нэгтгэх вэ?
-Хүн болгон сүлдээ дээдлэх ухуулга, сурталчилгааг төрөөс нэгдсэн бодлогоор хийж, ойлгуулж байх хэрэгтэй байна. Тэгэж байж оюун санааны нэгдлийг бий болгоно.
-Хүмүүс нэг цаг хугацаанд сүсэглэж мөргөж чадвал энергийн төвлөрөл бий болж чадах болов уу?
-Бололгүй яахав. Тэр олон хүн нэг дор цугларч оюун бодлоо нэг зүгт төвлөрүүлж чадвал асар их оюун санааны нэгдэл хүч хуримтлагдана.
Ж.Гал
SakTube.com - World Online Videos!
Сэтгэгдлvvд
Сэтгэгдэл алга.
Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.

Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.

Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
SMS зар сурталчилгаа

155021

155021

155021

Search
  • Та манай [ SMS зар булан ] -р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
  • Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү.
  • Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
    MBE.mn SMS - Операторын ханш
  • Нэвтрэх хэсэг
    Хэрэглэгчийн нэр

    Нууц үг



    Гишүүнээр элсээгүй юу? [ Бүртгүүлэх ] [ Нууц үгээ мартсан ]

    Танд хэрэгтэй мэдээлэл


    Форумын сүүлчийн бичлэгүүд
    Бичлэг
    Hi
    Оруулсан: ulzi99 | 19-08-2010 18:16
    Миний хамгын их...
    Оруулсан: boomer_ccb | 03-07-2010 16:15
    Кино бол,,,,,,,,
    Оруулсан: EnHuuSH | 23-05-2010 09:22
    forumiin ohidiin chatlah oroo yu hussenere
    Оруулсан: nega_boy | 05-05-2010 01:14
    Шинэ гадаад дууг эндээс татаарай.
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:13
    Энxрий xайрт Монгол орон минь
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:06
    Manai zaluusiin songolt
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:51
    Hair urgelj gegeen bh estoi yu
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:43
    Аюулгүй интернэт хөтөч
    MBE.mn - Mozilla Firefox
    Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал болгож байна.

    |
    Мэссэнжерт нуугдсаныг шалгах уу!
    MBE.mn - Invisible
    Хайлт хийх


    Цаг агаар
    Шинээр нэмэгдсэн мэдээлэл