Мэдээний төрөл
99000800: 99087694 dugaariig zarna    :    :    88646411: ZAR 88720222 88730333 dugaar zarna une 50000 utas 88191915 88260666    99995210: 91629562 dugarig zarval avaxu? Unin sanala bicherei    88191915: Uniteliin 88720222 88730333 hos dugaap zapna une 50000    99006434: baganuurt 3 uruu bair zarna. 98612981    88045043: EREGTEI EMEGTEI ALTAN NUUHTAI SHUREN TOLGOITOI HASH, CHUNCHGNOROV HOOROG MASH HYAMD ZARNA    99060187: 2 nastai hvnd buuziin hj ogoh hvn bna uu 15000    96013638: 220 VOLTIIG 110 BOLGODOG 50 BOLON 300 WATTIN ADAPTAR ZARNA    
Нэр нүүртэй яваа минь энэ бор байшинтай салшгүй холбоотой


Шинэ үе продакшны захирал, СТА Н.Ариунболд

Юуны түрүүнд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс ордныхоо хамт олонд, МҮЭ-ийн бүх гишүүдэд ҮЭ-ийн өдрүүдийн мэнд хүргэе. Манай Шинэ үе продакшн байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд МҮЭСТО-ны тайз, Соёлын төв өргөөний тайз гээд олон тайзан дээр тоглож байсан, одоо ч тоглолтоо хийж байна. Бид МҮЭСТО-ны эвсэг хамт олонтой 10 гаруй жил хамтарч уран бүтээл хийж, нэгэн дээвэр дор жаргал зовлонгоо хуваалцаж өдий хүрлээ. Бид энэ ордонд байрлаж байх хугацаанд олон даргын нүүр үзсэн. С.Гэрэлмаа захирал ирээд хоёр, гурван жил болж байна. Энэ хугацаанд захирал Гэрэлмаа, дэд захирал Мөнхбаяр хоёр бол үнэхээр энэ ордныг өөд нь татахын тулд маш их ажил хийж байгаа. Бид бүхэн ордноо өөд татахын тулд хамтдаа чармайж ажиллаж байна. Уран бүтээлчид бид хоёр ч удаа хандивын тоглолт хийж, олсон орлогоо зөвхөн ордны тохижилт, техникийн шинэчлэлд зориулсан. Ордны маань өнгө үзэмж, техник хэрэгсэл сайжрахын хэрээр бидний уран бүтээлийн чанар чансаа болон ажиллах орчин сайжирч байна. Үүгээрээ бид үзэгчиддээ сэтгэл ханамжийн баталгааг өгч байгаа юм.
Ер нь уран бүтээл гэдэг хэсэг бүлэг хүний “хуйвалдаан” дундаас бий болдог зүйл. Үүн дээр ийм гэрэл өгье, тайзан дээр тийм гэрэл тавья, үзэгчдэд ийм сэтгэгдэл төрүүлье гэж хэсэг бүлэг, багаараа ярьж байж шийддэг. Тэгвэл тэр ярьж төлөвлөж шийдсэн зүйлээ ямар тайзан дээр, ямар гэрэлтэй, утаатай, ямар орон зайд, яаж хүргэх вэ гэдэг дээр ордны хамт олон маань тэр бүх санал бодол төлөвлөсөн зүйлийг маань хүлээж авч, бидний ажиллах нөхцлийг сайжруулж, айлын ээж хүн шиг, айлын аав хүн шиг уужуу шийдэж өгдөгт бид үргэлж баярлаж явдаг. Энэ ч утгаараа бид МҮЭСТО-ндоо тоглох сонирхолдой байдаг юм. Ер нь аль ч газрын тайз адилхан. Гэхдээ зөвхөн тайзандаа гол нь биш тэр байгууллагын баг, хамт олон ямар хүмүүс вэ гэдгээс маш их зүйл хамаардаг. Энэ нь гол зүйл. Тэгээд ч одоо зөвхөн нэг даргын ур чадвараас бус багаараа хэрхэн ажиллахаас өнөөгийн зах зээлийн нийгэмд хэрхэн хөлөө олох нь шууд хамаардаг болсон цаг үе. Тэгвэл ордны хамт олон маань хаанаас ч, хэн ч харсан өөрсдийнхөө хүчээр энэ ордныхоо төлөө үнэхээр сэтгэл гаргаж чаддаг ийм л хүмүүс. Зөвхөн ашиг олохын тулд биш уран бүтээлчдээ яаж дэмжих вэ, нийгэмд яаж зөв үйлчлэх вэ гэдгээ тодорхойлж, шийдэж чаддаг хүмүүс. 30 гаруй жил болсон энэ ордныг улам гэрэл гэгээтэй, өнгө үзэмжтэй болгож өдий дайтай аваад явна гэдэг бол яах аргагүй нэгэн зорилгын төлөө, нэг сэтгэлтэй байж чадаж байна гэсэн үг л дээ.
Манай продакшны хувьд эндээ ч, өөр газар ч уран бүтээлээ туурвидаг, тоглодог. Гэхдээ хамгийн гол нь МҮЭСТО бол соёл, урлагийн байгууллага гэдгээ жинхэнэ утгаар нь хадгалж, соёл урлагийн газар гэдэг статусаараа үлдэж чадсан байгууллага. Ашгаа бодоод өрөөнүүдээ түрээслээд оффисын байр болгочихоогүй. Энд урлаг, соёлын олон сайхан үйл ажиллагаа явагдаж, хүмүүс дандаа гэгээн мэдрэмж, таашаал авч байдаг нь үнэхээр сайхан. Мөн энд олон уран бүтээлчид хоолоо залгуулж байна. Ер нь энэ ордонд ажиллаж байгаа хүмүүсийг хараад байхад шинэ орж байгаа нь ч, хууччууд нь ч яг тийм өөрсдийн гэсэн горимтой болчихсон. Хүмүүстэй яаж харьцах, хоорондоо хэрхэн ойлголцох гээд яагаад ч юм бүгд л нэг сайхан эерэг энергитэй юм шиг надад санагддаг. Хэдийгээр бид эндээ түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа ч ордныхон маань орж ирээд гэрэл чийдэн солиод өгчихнө. Бид ч мөн өөриймсөг ханддаг. Яагаад гэвэл бид энэ байшинд ажил үйлсээ хийж, ар гэрээ авч явж байгаа. Ажил амьдрал, нэр нүүртэй яваа минь энэ том бор байшинтай салшгүй холбоотой. Энэ ордонд орж ирсэн ажилчин, малчин, тариачин, дарга цэрэггүй бүгд сэтгэлийн таашаал авч гардаг. Мөн зөвхөн тоглолт, концертоос гадна ирээдүй хойч үеээ хөгжүүлж, боловсруулах соёл, урлаг, спортын олон төрлийн сургалтууд явагдаж байна. Тэгэхээр МҮЭСТО-ыг маш их эерэг энерги хуримтлагдсан Монгол улсын хэмжээнд тэргүүлэх эгнээний урлаг, соёлын том төв болон хөгжиж байна гэж ойлгож болно.
SakTube.com - World Online Videos!
Сэтгэгдлvvд
Сэтгэгдэл алга.
Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.

Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.

Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
SMS зар сурталчилгаа

155021

155021

155021

Search
  • Та манай [ SMS зар булан ] -р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
  • Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү.
  • Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
    MBE.mn SMS - Операторын ханш
  • Нэвтрэх хэсэг
    Хэрэглэгчийн нэр

    Нууц үг



    Гишүүнээр элсээгүй юу? [ Бүртгүүлэх ] [ Нууц үгээ мартсан ]

    Танд хэрэгтэй мэдээлэл


    Форумын сүүлчийн бичлэгүүд
    Бичлэг
    Hi
    Оруулсан: ulzi99 | 19-08-2010 18:16
    Миний хамгын их...
    Оруулсан: boomer_ccb | 03-07-2010 16:15
    Кино бол,,,,,,,,
    Оруулсан: EnHuuSH | 23-05-2010 09:22
    forumiin ohidiin chatlah oroo yu hussenere
    Оруулсан: nega_boy | 05-05-2010 01:14
    Шинэ гадаад дууг эндээс татаарай.
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:13
    Энxрий xайрт Монгол орон минь
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:06
    Manai zaluusiin songolt
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:51
    Hair urgelj gegeen bh estoi yu
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:43
    Аюулгүй интернэт хөтөч
    MBE.mn - Mozilla Firefox
    Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал болгож байна.

    |
    Мэссэнжерт нуугдсаныг шалгах уу!
    MBE.mn - Invisible
    Хайлт хийх


    Цаг агаар
    Шинээр нэмэгдсэн мэдээлэл