|
|
| “Хүний эрх” нээлттэй сонсголоор Хүний эрхийг “нээлттэй” зөрчив |
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос байгуулсан “7 сарын 1-ний үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөх” ажлын хэсгээс энэ сарын 2-ны өдөр Монголын парламентийн түүхэнд анх удаа Нээлттэй сонсгол явууллаа. Хэдийгээр энэхүү Нээлттэй сонсгол нь “7 сарын 1 ба Хүний эрх” сэдэвтэй, хүний эрх зөрчсөн эсэх асуудлаар мэдээлэл авах зорилготой байсан ч харамсалтай нь уг зорилгоо бүрэн хангалгүй, харин ч эсрэгээрээ УИХ-ын танхимаас, телевизийн шууд эфирээр хүний эрхийг бүдүүлгээр зөрчив.
Нээлттэй сонсголыг 2008 оны 7 сарын 1-ний өдөр болсон үймээний үеэр иргэдийг баривчлахдаа эрхийг нь зөрчсөн эсэх, тухайн хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт явуулахдаа эрүүдэн шүүх, айлган сүрдүүлэх, хуурч мэхлэх замаар хүний эрх зөрчсөн эсэх, шүүн таслах ажиллагаа явуулахдаа хүний эрх зөрчсөн эсэх, үймээний үеэр ямар учраас галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөв гэсэн дөрвөн чиглэлийн дагуу явуулахаар тогтжээ. Сонсголд иргэд, хүний эрхийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, өмгөөлөгчид, цагдаа, прокурорын удирдлагыг оруулахаар төлөвлөсөн байв. Гэвч прокурорын төлөөлөл нэг ч хүн ирээгүй бөгөөд сонсголд оролцохгүй болсон шалтгаанаа тайлбарлаагүй байлаа. Сонсголыг Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-үүл даргалсан юм. Тэрбээр, зөвхөн мэдээлэл авах зорилгоор энэхүү сонсголыг явуулж байгаа учраас оролцогчид ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгч болохгүй гэдгийг нээлт болон явцын дунд дахин дахин анхааруулж байв.
Харин сонсголд оролцсон УИХ-ын гишүүд, цагдаа, хүчний байгууллагууд асуудал бүр дээр хувийн байр суурийг илэрхийлж, өөсдийгөө өмгөөлж хамгаалах өнгө аястай үг хэлж байлаа. Тухайлбал, сонсголын эхний хэсэгт хамаарах асуудлаар мэдээлэл өгөхөөр ирсэн үймээний үеэр баривчлагдсан иргэдийг үг хэлсний дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Та нар гэмт хэрэг хийчихээд Монголын цагдааг буруутгаж, яллах эрхгүй шүү” хэмээн зандарч байв.

Мөн Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үг хэлсэн иргэдээс 2008 оны сонгуулиар аль намыг дэмжсэн, хэн гэдэг нэр дэвшигчийн сонгуулийн штабт ажилласан эсэхийг нь асуув. Үнэндээ эрхэм гишүүд энгийн иргэдийг төрийн ордонд оруулчихаад түмний нүдэн дээр ингэж элдэвлэх нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл боллоо. Ямар нам дэмжиж, хэнд саналаа өгөх зэрэг нь хувь хүний хэнд ч хэлэх албагүй улс төрийн үзэл бодол билээ. Энэ ч бас гайгүй. Төрийн түшээд болон том албаны дарга нарын эрээ цээргүй үйлдэл ингээд зогссонгүй. Баривчлагдах үедээ жирэмсэн байсан, тэгээд цагдаа нарт зодуулсан тухайгаа чадан ядан ярьж байгаа эмэгтэйгээс УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Баттулга “хүүхэд чинь яасан” гэж улайм цайм асуучихдаг юм байна. Хөөрхий бүсгүй санаа алдаж хэсэг дуугүй байсны эцэст “эрүүл мэндийн шалтгаанаар хүүхдээ төрүүлэх боломжгүй болсон” гэв. Цагдаа нар түүнийг баривчлагдах үедээ согтуу байсан гэж, харин бүсгүй өөрөө үгүй хэмээн зөрүүтэй ярьж байсан учраас эрхэм гишүүн хэн нь худлаа яриад байгааг тодруулах гэсэн санаагаар дээрх асуултыг асуусан ч үр хөндүүлэх гэдэг хувь хүнд ямар эмзэг сэдэв болохыг бас л анзаарах сэхээ байсангүй.
Мөн сонсголын хоёр дахь хэсэг болох мөрдөн байцаалтын явцад хүний эрхийг зөрчсөн эсэх тухай сэдвээр хоёр иргэн үг хэлж, байцаалт авсан цагдаа нарыг хууль зөрчсөн тухай мэдээлэл өгсөн юм. Сонсгол даргалагч цагдаагийн байгууллагын удирдлагаас энэ асуудлыг шалгасан эсэхийг лавлав. Харин Эрүүгийн цагдаагийн газрын дарга үг хэлсэн иргэнийг эрүүдэн шүүсэн тухай огт ярилгүй “Наад хүн чинь урьд нь ял эдэлж байсан нөхөр юм билээ. Тийм учраас хуулийн заалтыг нарийн судалсан байх ёстой. Хууртаж мэдүүлэг өгнө, дарамтлуулна гэж байхгүй” гэхчлэн ярьж хадуурав.
Ийнхүү Их хурлын танхимд дарга түшмэдүүд иргэдээ “шүүж”, бүр доромжилж, нээлттэй сонсгол нэрээр нээлттэй дарамтлав. Тэд ингэж муйхарлахын оронд дотоод хяналтаа хэрхэн тавьсан, доод албан тушаалтнаа хууль зөрчиж буй эсэхийг шалгаж чадсан, үгүйгээ хэлэхэд л хангалттай байв.
Байцаан шийтгэх ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй төрийн эрх бүхий байгууллага болох прокуророос хүн ирээгүй учир иргэд зодуулснаа зуун удаа яривч цагдаагийн дарга нар бид хуулийн дагуу ажилласан хэмээн мянга мэлзэж байлаа. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн З.Энхболд, Ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин нар “зөвхөн энд үг хэлсэн иргэд биш 7 сарын 1-нд баривчлагдсан 700 гаруй хүний 90 гаруй хувь нь цагдаа нар биднийг хэрцгийгээр зодсон, хүнлэг бус харьцсан гэдэг үгийг хэлж байгаа. Тиймээс заавал прокурорын оролцоотойгоор энэ хэргийг цаашид нятлан шалгахаас өөр аргагүй” гэв. Мөн хүний эрхийг зөрчих гол хүчин зүйл болсон “Дээрээс үүрэг даалгавартай” гэсэн үгний учрыг олох, “дээрээс…” гэж хэн болохыг тогтоох шаардлага байгааг хэллээ.
Ер нь манай УИХ, цагдаа, хүний эрхийн байгууллага ч юу хийж, юу яриад байгаагаа нэг сайн ойлгодоггүй бололтой. Хэдийгээр Нээлттэй сонсгол анх удаа болж байгаа ч бүх шатны байгууллагад байнга болж байдаг жирийн л нэг мэдээлэл солилцох хуралтай ижил /явуулах хэлбэрийн хувьд/ үйл ажиллагаанд оролцож баахан юм ярьчихаад дараа нь “анх удаа болсон болохоор туршлагагүйтээд буруу ярьсан байна” гэж магадгүй нь байна. Жишээ нь, Хүний эрхийн үндэсний комиссийн тэргүүн Д.Солонго сонсголын эхэнд “Цагдаагийн байгууллагын буруугаас үймээний үеэр хүний амь эрсэдсэн нь албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр батлагдсан” гэсэн дүгнэлт хэлснээ хэсэгхэн хугацааны дараа гишүүд тодруулж асуухад “Бид буруу дүгнэлт хийсэн байна. Энэ хэрэг шүүхээр шийдэгдээгүй учраас яг хэн буруутайг хэлж болохгүй. Тиймээс цагдаагийн байгууллагаас уучлалт гуйхад ч бэлэн байна” хэмээн суурин дээрээ өөрчлөгдөв.
Энэ мэт хэн нэгэн буруутай ч юм шиг, буруугүй ч юм шиг, цагдаа нь иргэнээ зодсон ч юм шиг, иргэн нь цагдаагаа зодсон ч юм шиг, хүний эрхийг хамгаалах гээд байгаа ч юм шиг, зөрчих гээд байгаа ч юм шиг эргэлзээ дүүрэн Нээлттэй сонсгол өндөрлөлөө. Гэвч энэ сонсгол шүүх, цагдаа, прокурорын байгууллагын үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага байгааг харууллаа. Ажлын хэсгийнхэн ч үүнийг хүлээн зөвшөөрч, дараагийн алхмаа тийш чиглүүлнэ гэдгээ хэлцгээсэн юм.
Д.Үлэмж |
|
| SakTube.com - World Online Videos! |  |
|
| Сэтгэгдлvvд | | Сэтгэгдэл алга.
|
|
| Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
|
|
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.
Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.
Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
|
|
|
| SMS зар сурталчилгаа |
155021 |
155021 |
155021 |
Search |
Та манай [ SMS зар булан ]
-р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү. Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
|
|
| Танд хэрэгтэй мэдээлэл | |
|
 | Форумын сүүлчийн бичлэгүүд | |
|
|
| Аюулгүй интернэт хөтөч |  Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй
үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla
Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал
болгож байна. |
|
|