|
|
| Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлаар зөвлөлдлөө |

“Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлаар нийгмийн түншлэлийг бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төв байранд энэ сарын 3-нд боллоо. Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож ЭМД-ын шинэчлэлийн асуудлаарх нийгмийн түншлэлийг бэхжүүлэх хөтөлбөрийн төсөл, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар саналаа солилцсон юм.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдвал, 2013 оноос хэрэгжиж эхлэх аж. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссан “ортез, протезийн зардлыг төрөөс хариуцдаг болох” гэсний оронд сүрьеэ, сахарын зэрэг хүнд өвчний бүлгийг оруулах нь зүйтэй гэж зарим төлөөлөл үзэж байна.
Уулзалтын үеэр даатгалын мөнгийг нэмье гэж ярихыг урьтал болголгүй бодлого болон эмнэлгийн үйлчилгээг чанаржуулахад анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Иргэд мөнгөө төлснийхөө хариуд эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн буруу биш. Үүнд шийдвэр гаргах түвшний хүмүүс буруутай. Уул уурхайгаас орох орлогыг хүн амынхаа эрүүл мэндэд яаж зарцуулах талаар Засгийн газар дорвитой зүйл сэдэхгүй байна” гээд уг даатгалыг “аврах” ажлыг иргэд, бизнес эрхлэгчидтэй хамтран хэлэлцэх нь чухал байна гэлээ.
Энэ үеэр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой МҮЭ-ийн холбооноос “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлаар нийгмийн түншлэлийг бэхжүүлэх” тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд дараах ажлыг хийхээр тусгасан байна.
1.ЭМД-ын тогтолцоог шинэчлэх, бодлого боловсруулах үйл явцыг нийгмийн түншлэгч талуудын хоорондын зөвшилцлийн зарчмаар хэрэгжүүлнэ.
2.ЭМД-ын тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн түншлэлийг бэхжүүлэх хөтөлбөрийг боловсруулан гаргана.
3.ЭМД-ын салбар дахь нийгмийн түншлэл, зөвшилцлийн үйл явцад дэмжлэг үзүүлэх ажлын алба, мэргэжлийн ажлын хэсгүүдийг байгуулж, ажиллах боломж нөхцөл бүрдүүлэхэд нөлөөлнө.
4.ЭМД-ын тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэхэд олон улсын түншлэгч байгууллага, шинжээчдийн тусламж, дэмжлэг авах, бусад улс орнуудын үр өгөөжтэй дэвшилтэт арга туршлагыг судлах ажлыг өргөжүүлж, түншлэлд оролцогч талуудын чадавхийг бэхжүүлнэ.
5.ЭМД-ын тогтолцооны хөгжлийн асуудлаар сонирхогч байгууллага, хандивлагчид, хамтрагчдын оролцоотой Үндэсний чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулна.
2010 онд хувийн болон улсын эмнэлгийн хувьсах зардлын хэмжээг адил болгох зорилтыг холбогдох байгууллагууд тавьжээ. Тиймээс оношийн бүлэг өргөн дэлгэр байхаас гадна эмчлэх боломжтой бүх оношийн бүлэгт мөнгө төлдөг байх хэрэгтэйг онцлов.
Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын карт бий болгоод ашигт малтмалын орлогоос иргэдэд өгөх мөнгийг байршуулж болох гэнэ. Ингэснээр иргэд эрүүл мэндийн үйлчилгээг төвөггүй авах үр дүнтэй аж. Гэхдээ ямар эмнэлгээр үйлчлүүлэхээ тухайн хүн сонгох эрхийг олгох хэрэгтэй талаар санал хэлсэн юм. Мөн иргэдэд Эрүүл мэндийн даатгал ямар чухал гэдгийг ойлгуулах, сурталчлах, мэдлэг олгох нь чухал гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байв.
О.Булгантамир |
|
| SakTube.com - World Online Videos! |  |
|
| Сэтгэгдлvvд | | Сэтгэгдэл алга.
|
|
| Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
|
|
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.
Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.
Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
|
|
|
| SMS зар сурталчилгаа |
155021 |
155021 |
155021 |
Search |
Та манай [ SMS зар булан ]
-р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү. Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
|
|
| Танд хэрэгтэй мэдээлэл | |
|
 | Форумын сүүлчийн бичлэгүүд | |
|
|
| Аюулгүй интернэт хөтөч |  Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй
үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla
Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал
болгож байна. |
|
|