Мэдээний төрөл
99000800: 99087694 dugaariig zarna    :    :    88646411: ZAR 88720222 88730333 dugaar zarna une 50000 utas 88191915 88260666    99995210: 91629562 dugarig zarval avaxu? Unin sanala bicherei    88191915: Uniteliin 88720222 88730333 hos dugaap zapna une 50000    99006434: baganuurt 3 uruu bair zarna. 98612981    88045043: EREGTEI EMEGTEI ALTAN NUUHTAI SHUREN TOLGOITOI HASH, CHUNCHGNOROV HOOROG MASH HYAMD ZARNA    99060187: 2 nastai hvnd buuziin hj ogoh hvn bna uu 15000    96013638: 220 VOLTIIG 110 BOLGODOG 50 BOLON 300 WATTIN ADAPTAR ZARNA    
“Шар тэнгис” -ийн ёроолд хойч үеэ бүү унагаарай
Монголчууд байгаль дэлхий, газар шороогоо одоо л хамгаалж хайрлахгүй бол нэлэнхүйдээ цөлжиж, ирээдүй хойч маань уух усгүй болж, ямархан зовлонд унахыг дүрслэн өгүүлсэн “Шар тэнгисийн тарчлаан” хэмээх өвөрмөц өгүүлэмжтэй цоо шинэ дуулалт жүжгээ Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тоглож эхэллээ.

Энэхүү уран бүтээлийг Швей­царийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төслөөс санаачлан, 60 сая төгрөгөөр санхүүжүүлсэн бөгөөд зохиолыг нь сэтгүүлч Б.Галаарид бичжээ. Тэрбээр урьд нь “Удам” уран сайхны кино, “Суудал” түүхэн жүжгээ олны хүртээл болгосон уран бүтээлч юм.

Жүжигт Монголдчуудын бай­галь дэлхийгээ хайрладаг байсан уламжлал, энэ цагийн харалган байдал, ирээдүйд угтах гунигт дүр зургийг хурц зөрчил тэмцэл, сонирхолтой үйл явдалтайгаар дүрслэн үзүүлж чадсанаараа онцлог болжээ. Өнгө мөнгөний хойноос шунасан энэ цагийнхны нүгэлт үйл уул усны эздийг хүртэл хоорондоо зөрчилдөхөд хүргэж, зөрчил тэмцэл бодит ба хийсвэр хоёр ертөнцөд зэрэг өрнөнө. Улмаар хүмүүсийг өмөөрч хамгаалагч талынхан ялагдаж, уул, ус ургамал ногооны эзэд өөр өөрийн мэдлийн баялгаа хурааж авснаар ирээдүйн монголчууд тэнгис мэт хязгааргүй цэлийх элсэн цөлд уух усгүй шахам хоцорно. Тэдний амьдралын гол утга учир нь ус болох бөгөөд ус тойрсон хурц содон үйл явдал, гүн гүнзгий зөрчлөөр жүжиг үр­гэлжилнэ. Дуу, хөгжим, бүжиг нэлээд хувийг нь эзлэх энэ жүжгийн зохиол бүхэлдээ байгальд ээлтэй хандахын учир утгыг уран сайхны аргаар гаргасан зохиол бөгөөд урьд өмнө нь тайз дэлгэцийн бүтээлд гарч байгаагүй онцлог сонин шийдлээрээ өвөрмөц ажээ.

Тус жүжгийн найруулсан Ардын жүжичгин Б.Мөнхдорж “Зөвхөн Монгол орны төдийгүй дэлхий нийтэд “чимээгүй тахал”-ын хэм­жээнд түгшүүр дагуулан тулгарч байгаа аюул бол яах аргагүй цөлжилт. Энэ тухай одоо яриад суухаас илүү тулгарч байгаа бодитой аюу­лыг мэдэрч, түүний эсрэг дорвитой арга хэм­жээ авах цаг нэгэнт болжээ гэсэн санааг олон нийтэд хүр­гэхийн тулд Мер­холдын био­ме­­ха­­никийн системийг Брех­тийн туульсийн театрын онолтой хос­луулан модерн хэл­­бэрийн бэсрэг опе­ра жүжиг болгон анх удаа драмын театрын тайз­наа тави­лаа” хэмээ­сэн юм.

Жүжгийг үзэх тасал­­барын үнэ сууд­лаасаа хамааран 4000-6000 төгрөг байх гэнэ. Тус жүжгийн хөгжмийг хэдхэн хоногийн өмнө Төрийн соёрхол хүртсэн хөгжмийн зохиолч Б.Мөнхболд бичжээ. Зураачаар Т.Аянга, ассистент найруулагчаар Ч.Түвшин, бүжиг дэглээчээр Т.Төгсөө, жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Алтан­шагай, Ц.Баясгалан, Г.Урнаа, Ц.Цэрэн­болд, Ж.Оюундарь, А.Ал­тантөр, Т.Хулан, Л.Дэмид­баатар болон тус театрын уран бүтээлчид тоглож байна.

Хэвлэлийн хурлын үеэр “Шар тэнгисийн тарчлаан”-ы хэсгээс сэтгүүлчдэд тоглож сонирхууллаа.

Тайз харанхуйлж гэрэл бүү­дийлээ. Зуун жилийн дараах элсэн цөл болон хувирсан Монгол Улс. Охид, бүсгүйчүүдээ дусал усаар сольж, балга усны төлөө нэг нэгнийгээ хөнөөх мон­голчуудын эмгэнэлт дүр зураг. Хаашаа л харна элс, нэг ширхэг ч модгүй, ургамал ногоо, гол ус, араатан жигүүртэн огт үзэгдэхгүй, зах хяз­гаар нь харагдахгүй “шар тэн­гис” үр­гэл­жилнэ. Өнөөгийн бидний ухам­сар­гүй байд­лын зо­лиос бол­сон үр хойч минь балга усны төлөө амь тавин тэм­цэнэ. Хөөрхий эх ангаж үхэх гэж буй бэр охин­доо балга ус уул­гахаар омгийнхоо дүрмийг зөрчиж савтай усыг нь хулгайлна. Үүнээс үүдэн настай эхийг зодож, хүүгийн хамт элсэн цөлд орхиж явна. Эхийгээ эзэнгүй цөлд үхэж байгааг харсан хүү “биднийг яагаад ийм золиосны амьтан болгосон юм бэ” хэмээн цурхиран уйлна. Хөөрхий залуу уйлж суутал түүхийг гэрчлэх гэж үлдсэн ганц удган мод гарч ирэн өвөг дээдсийнх нь буруу үйлийг нэгд нэгэнгүй тоочин хэлж, үзүүлнэ. Энэ хэсэгт байгаль дэлхийгээ хайр найргүй сүйтгэж байгаа бидний амьдралыг харуулдаг. Жишээ нь, УИХ-ын гишүүд дархан цаазат газрын зөвшөөрлийг цуцлуулж, хувь шан хүртэнэ. Урд хөршийн нэгэн этгээд манай газар нутгийн баялгийн тухай шүлс гоожуулан ярьж, хэдэн төгрөгөөр хэнийг худалдаж авахаа төлөвлөнө. Бас нэг төрийн албан хаагч нөхөр туслах ажилтнаа байгаль орчны тухай ам ангайх л юм бол хяргачих шахан загнаж, хэл ам гаргасан хүмүүсийн “амыг хаа” хэмээн боодол боодлоор нь мөнгө шиднэ. Тэд хойч ирээдүйгээ ямар тамд тарчлаан үлдээж буйгаа огтхон ч анзаарахгүй. Тайз солигдоход хэсэг залуус голын эрэгт зугаацан сууна. Тэд “Яндаж болдоггүй далай шигээ, Яасан баян нутаг вэ” хэмээн согтуу хоолойгоор дуулж гол ус руугаа архины шил, хог новшоо шидэлнэ. Энэ бүхнийг золиос болсон хүү яг л кино үзэх мэт бүгдийг хараад байгалийн энэ том эргүүлэг, сүйрэл нэгэнт зогсолтгүй эргэснийг ойлгон тарчлан уйлна. Удган мод уул, усны эздээс ухмар мөчид хүмүүсийг эцсийн удаа уучлаач хичнээн гуйсан ч лусын эздийн итгэл нэгэнт цөхөрсөн учир уурсан хилэгнэж эргэж хэзээ ч ирэхгүйгээр дэлхийн гүн рүү шурган одоцгооход газар хувхайран цайж, гол мөрөн хатаж ширгэлээ…

…Байгаль эхийнхээ амийг тасалсан нүгэлт хүмүүсийн сүнс үл амирлах агаад үйлээ эдлэн шар тэнгист үүрд тарчлана…

Хэдийгээр энэ нь жүжиг боловч бодит үнэнийг уран сайхны аргаар үзүүлсэн л хэлбэр. Үнэхээр бидэнд ирээдүйгээ золиослох уу, үгүй юу гэсэн айхтар том шалгуур нэгэнт тавигджээ.

Ч.Даш
SakTube.com - World Online Videos!
Сэтгэгдлvvд
Сэтгэгдэл алга.
Нэвтэрч орж байж сэтгэгдэл бичнэ.
Зевхен гишvvд vнэлэх боломжтой.

Vнэлэхийн тулд та нэвтэрч орох эсвэл бvртгvvлнэ vv.

Энэ бичлэгт vнэлгээ алга байна.
SMS зар сурталчилгаа

155021

155021

155021

Search
  • Та манай [ SMS зар булан ] -р зараа урсгахыг хүсвэл дээрх тусгай дугаарууд руу SMS илгээнэ үү.
  • Та бичиж буй зарныхаа урд Sms гэж бичээд нэг хоосон зай аваад мессэж зар, зарлалаа бичнэ үү.
  • Жишээ нь: Sms Mark2 mashin yaraltai zarna.
    MBE.mn SMS - Операторын ханш
  • Нэвтрэх хэсэг
    Хэрэглэгчийн нэр

    Нууц үг



    Гишүүнээр элсээгүй юу? [ Бүртгүүлэх ] [ Нууц үгээ мартсан ]

    Танд хэрэгтэй мэдээлэл


    Форумын сүүлчийн бичлэгүүд
    Бичлэг
    Hi
    Оруулсан: ulzi99 | 19-08-2010 18:16
    Миний хамгын их...
    Оруулсан: boomer_ccb | 03-07-2010 16:15
    Кино бол,,,,,,,,
    Оруулсан: EnHuuSH | 23-05-2010 09:22
    forumiin ohidiin chatlah oroo yu hussenere
    Оруулсан: nega_boy | 05-05-2010 01:14
    Шинэ гадаад дууг эндээс татаарай.
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:13
    Энxрий xайрт Монгол орон минь
    Оруулсан: bad_uka | 01-02-2010 18:06
    Manai zaluusiin songolt
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:51
    Hair urgelj gegeen bh estoi yu
    Оруулсан: bad_uka | 30-01-2010 15:43
    Аюулгүй интернэт хөтөч
    MBE.mn - Mozilla Firefox
    Хэрвээ та манай сайтыг илүү хурдан, аюулгүй, найдвартай, алдаагүй үзэхийг хүсвэл доорх зурган дээр дарж дэлхийн хамгийн шилдэг Mozilla Firefox вэб хөтөч програмийг үнэгүй татаж авахыг MBE.mn таньд санал болгож байна.

    |
    Мэссэнжерт нуугдсаныг шалгах уу!
    MBE.mn - Invisible
    Хайлт хийх


    Цаг агаар
    Шинээр нэмэгдсэн мэдээлэл